УЛС ТӨРУлс төрийн мэдээ

ЭЗБХ: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонсгол

Өнөөдөр таван байнгын хороо, таван ажлын хэсэг хуралдана.

Байнгын хороо

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо: Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх сэдэвт ерөнхий хяналтын сонсгол

Эдийн засгийн байнгын хороо: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонсгол

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо: 1.Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл???? Төслийн PDF

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо:

1.Байнгын хорооны тогтоолын төсөл / Ажлын хэсэг байгуула х тухай /

2.Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл / Засгийн газар 2026.06.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дах…???? Төслийн PDF

3.Эрүүл мэндийн салбарын санхүүжилт, эмийн үнэ, хүний нөөц, цалин хөлсний талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсох

4.Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбатаас Боловсролын сайдад хандаж тавьсан Боловсролын салбарын багш, ажилчдын нийгмийн баталгааны талаар асуултын хариуг хэлэлцэх

5.“ Засгийн газарт чиглэл өгөх тухай ” Байнгын хорооны 2025 оны 05 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Боловсролын сайдын мэдээллийг сонсох

6.Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд / УИХ-ын гишүүн О.Номинчимэг нарын 71 гишүүн 2025.09.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг , үргэлжилнэ /???? Төслийн PDF

7.Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл / УИХ-ын гишүүн Р.Сэддорж нарын 36 гишүүн 2026.06.09 -ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх /???? Төслийн PDF

Өргөдлийн байнгын хороо:

1.Өргөдлийн байнгын хорооноос Засгийн газар, яам, агентлагт шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргын мэдээллийг сонсох

2.Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мэдээллийг сонсох

3.Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл???? Төслийн PDF

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button