УЛС ТӨРУлс төрийн мэдээ

А.Амартүвшингийн оронд Б.Жаргалсайханыг нийслэлийн II орлогчоор томилжээ

Нийслэлийн Засаг даргын II орлогч асан А.Амартүвшин нийслэлийн Засаг даргын II орлогчийн ажлаа албан ёсоор хүлээлгэн өгчээ. Түүний хувьд нийслэлийн Агаарын бохирдол, ногоон хөгжлийн асуудал хариуцсан зохицуулагчид дэмжигдээд буй. Харин оронд нь хотын даргын I орлогчоор тав хоног ажилласан "туршлагатай" Г.Жаргалсайханыг томилжээ.

Г.Жаргалсайхан нь Х.Нямбаатарыг хотын дарга байх үед БЗД-ийн Засаг даргын ажлаа орхиж, нийслэл рүү татагдсан ч төд удалгүй "буцаагдсан" байдаг. Түүнийг Э.Бат-Амгалангийн хүн гэдгийг улс төрийн хүрээнд андахгүй.

Харин А.Амартүвшин бол Х.Нямбаатарын хүн, хамтдаа айлын бууз хийлцэж явсан нэгэн. Алсдаа УИХ-ын гишүүн болох амбицтай тэрбээр орлогчийн ажлаа өгсөн зохицуулагч гэх шинэ тушаалд томилогдон нийслэлдээ үлдэж буй нь энэ.

Шинэ хотын дарга Б.Пүрэвдагва нийслэлийн бодлогын тэргүүлэх таван чиглэлд тусгай зохицуулагч ажиллуухаар болсон билээ. Тодруулбал,

  • Агаарын бохирдол, ногоон хөгжлийн асуудал хариуцсан зохицуулагчаар НИТХ-ын төлөөлөгч А.Амартүвшин
  • Орон сууцжуулалтын төслүүд хариуцсан зохицуулагчаар НИТХ-ын төлөөлөгч Н.Мандуул
  • Замын хөгжлийн төслүүд хариуцсан зохицуулагчаар НИТХ-ы төлөөлөгч Л.Ариунтуяа
  • Эрчим хүчний төслүүд хариуцсан зохицуулагчаар НИТХ-ын төлөөлөгч Г.Батзориг
  • Төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагчаар НИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа нарыг томилохоор болсон юм.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button