Тодруулга: "Манжуурт зочид буудлын барьцаанд саатуулагдсан" гэх 37 иргэн Монгол руу ирж байгаа
Энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотоос Манжуур-Хайлаарын чиглэлд аялалаар явсан 37 иргэнийг төлбөрөө төлөөгүй гэх шалтгаанаар зочид буудалд нь саатуулсан тухай мэдээлэл цахим орчинд гарсан. Тэгвэл энэ талаар тухайн аялалыг зохион байгуулсан "Хөгжилтэй аялал" ХХК мэдэгдэл гаргажээ.
Тодруулбал "2026 оны 06 сарын 17-нд Улаанбаатар хотоос Манжуур-Хайлаарын чиглэлд 6 шөнө 7 өдрийн аялалд гарч, 2026 оны 06 сарын 18-нд хилээр 37 аялагч гарсан. Уг аялал нь 2026 оны 06 сарын 19-нд хилээр гарахаар тохирсон боловч, БНХАУ-ын Үндэсний баяр наадам тааран хил хааж, аяллыг 06 сарын 17-нд гаргасан. Аялагчид хөтөлбөрийн дагуу хөтөлбөртөө хамрагдан өглөө, оройн хоол гэх зүйлүүдээр манай компани үйлчилсэн болно. Амралтын өдрийг тооцоолоогүйн улмаас төлбөрийг Хятад тал хойшлуулж мөн Хятад Монгол 2 талын компани үл ойлголцол гарсны улмаас 37 аялагчийг гацаан маш том хүндрэл гаргасанд манай компанийн зүгээс хүлцэл өчиж уучлал хүсэж байна. Мөн Манжуур- Хайлаарын 37 аялагчид хилээр гаран Монгол руу буцсан" гэлээ.
Бид энэ асуудлаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад "Манай яамны Консулын газар болон Манжуур дахь Консулын газарт албан ёсоор ирсэн мэдээлэл болон хандсан иргэн байхгүй. Гарсан мэдээллийг холбогдох эx сурвалжуудаас тодруулахад тухайн компанийн аялагчид саатсан байсан ч өнөөдөр өглөө буюу 6 дугаар сарын 24-ны өглөө төлбөр тооцоо хийгдэж аялагчид буцах замдаа гарсан гэсэн мэдээлэл Манжуур дахь КГ-с ирүүлээд байна" гэсэн юм.
Б.АЗЖАРГАЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яаачихсан лойчихсон найдваргүй хариуцлагагүй аялалын компани вэ!!! Баяр ёслол аливаа эрэсдэлийг бүгдийг нь тооцоолох нь компанийн үүрэг биз дээ хө!!
Олон нийтийн амралтын өдрийг тооцоолоогүй аялал хийдэг компани бас байдаг юм байна шүү.
Мулгуу тэнэг нь дэндсэн монголчууд! Бүх юмыг тооцоолох ёстой! Найр наадам гэхээр ухаанаа алдчихна. Хариуцлага, хөгжил, ажил гэхээр арагшаа сууна. Хохь нь ээ! Ажил хийж сурах хэрэгтэй. Орчин үед ажил гэдгийг техник технологи машиныг хэлж байгаа. Найр, наадам, бөх, морь, урлаг, дуу, жүжгийг хэлдэг юм биш! Техник технилоги нь урьдчилсан маш нарийн тооцооллоор явагддаг. Ажил хийхийг мэддэггүй учир нарийн тооцоолол байхгүй! Түй нахуй!
Яаачихсан лойчихсон найдваргүй хариуцлагагүй аялалын компани вэ!!! Баяр ёслол аливаа эрэсдэлийг бүгдийг нь тооцоолох нь компанийн үүрэг биз дээ хө!!
Аялалын компаниуд найдвар муутай л юм бн
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Манай гадаад яамныхан Элчингийнхэн үнэхээр мундаг асар өндөр боловсролтой ОГТ ТАНИЛ ТАЛААР АЖЛЫН БАЙРАА ОЛООГҮЙ өөрийн чадвараар шилэгдэж очсон гайхалтай мундаг МАШ БОЛОВСОН, ИРГЭДЭЭ ГЭСЭН СЭТГЭЛТЭЙ хүмүүс байдаг шүү.
Ахиж зүглэхгүй!байвал!!!
Шүүхдэж хохирлоо барагдуулах хэрэгтэй юм байна даа үйлчлүүлэгч нь тэр нь компани нь ч хятадын талын компанитай
Батсайхан гэгч захиралтай "Хөгжилтэй аялал"компани хариуцлагагүй муу юм аа
Худ газрууд их болж! Виза гаргана нтр гсн Мираж трип гэх мэт зарим газрууд баталгаагүй баахан юм интэрнэтээс олж хэвлээд тэрэнд нь шалгуур өндөртэй шенгений элчингүүд виза өгөхгүй. Харилцааны соёлгүй бүдүүлэг хүмүүс яаж гадаад аялал жуулчлалд үйлчилгээ үзүүлж виза гаргана гээд сууж чаддаг юм болоо. Зүгээр дутуу боловморч дутуу юм хийж өгөөд хялбар аргаар мөнгө ологсод их болсон. Хүний нутагт монголчуудаа аялуулахад туслах гэж байгаа бол бүх юм төгс байх хэрэгтэй. Хэдэн халтар хүүхэн нийлж мөнгө олох гд хүмүүст төвөг удахаа больвол таарна.

Ха ха хүүхэд хуурч байгаа аятай жүжиг тавьчих гэж
Бурхан өршөөх болтугай.
Бүтэлгүй аялалын компани бна. Бүх асуудлыг тооцсон бх ёстой. Аялагчидаа тавгүйтүүлсэн бна.
Алдсан дээр нь улам түлхдэг нь Монгол зан яг мөн үү. Харин ч энэ компаниар үйлчлүүл. Тэнэг л биш бол алдаан дээрээ суралцаад илүү сайжирсан байдаг юм.