НИЙГЭМНийгэм мэдээ

Сургуулийн спорт заалуудыг чөлөөлж, хүүхдүүддээ нээнэ гэсэн Н.Учрал сайдын "амлалт" хэрэгжихгүй байна гэв

Ерөнхий сайд Н.Учрал тавдугаар сард зуны амралт эхлэхээр Монгол орон даяар сургуулиудын бүх спорт заалыг нээж хүүхдүүдийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газрыг бий болгоно хэмээн захирамж хүртэл гаргасан. Тодруулбал, "Зун цагт сургууль, төрийн байгууллагын урлаг, спорт заалуудыг хүүхдүүддээ чөлөөлж өгье. Салбарын сайд нар яаралтай арга хэмжээ ав" хэмээн Н.Учрал сайд хэлж байв.

Харамсалтай нь түүний гаргасан захирамж хөрсөн дээрээ буухгүй байгаа талаар сурагчид цахим сүлжээнд бичиж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар хөдөө орон нутгаас Дундговь, Дархан-Уул аймгийн удирдлагууд ажил хэрэг болгосон байна. Энэ талаар Ерөнхий сайдын хуулийн зөвлөх хуульч О.Батхүү: "Сургуулийн заалыг нэг бол цоожлоод алга болдог, үгүй бол томчуудад түрээслүүлж мөнгө олдог байдал хавтгайрсан. Заал авья, тоглоё гэсэн хүүхдийг хөөж туудаг. Энэ зөвхөн улсын сургууль ч биш хувийн сургуулиуд хүртэл ийм жишиг тогтоод удаж байгаа. Хичээл тараад хүүхдүүдэд очих газар алга. PC орно, гадуур тэнэнэ, гэртээ ороод утас ухна. Дагаад хөдөлгөөний дутагдалд орох, хараа муудах, таргалах гээд асуудал үүснэ.

Сүүлийн 30 жил бид хүүхэддээ дэндүү муухай хандсан. Зуслангаас эхлээд гаднах талбайг сургуулийн захирал нь зарж идсэн жишээ олон бий. Үр дүнд нь хүүхдүүд гудманд хаягдсан. Засгийн газраас зуны улиралд сургуулийн заалыг хүүхдэд нээлттэй, чөлөөтэй ашиглуулах захирамж гаргасныг Дархан-Уул болон Дундговь аймгууд ажил хэрэг болгоод эхэлж. Үүнийг бусад аймгууд тэр дундаа Улаанбаатар хотод ажил хэрэг болгох зайлшгүй шаардлагатай байна.

Ирэх намраас заалны түрээсийг зогсоож, хичээл тараад юм уу, хагас бүтэнсайнд заал чөлөөтэй ашиглуулах чиглэлд шийдвэр гарах байх. Нөгөө талдаа хүүхдүүд заалаа ариг гамтай ашиглах, заалыг тусгайлан харж хандах хүнтэй болгох, тэр хүний цалин мөнгийг шийдэх зэрэг бага сага асуудал бий. За тэгээд хүүхдийн төлөө за гэсэн бол заавал хийдэг байхын тулд дээр дооргүй хичээх цаг иржээ" хэмээн бичжээ.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

За ёостой тэгж нээлттэй байхын бол сургуулын заал болон сургууль хаалга үүд кордоор хана будаа болгон яаг ариг гамтай байж харагдаач тэгээд айлын эрхэн дэндсэн хүмүүжилгүй дураараа хүүхдэд нь юм хилүүл Аав ээжүүдд нь загнуулаад элдвээр хилүүлээд зогсох хүн байхуу.

ИРГЭН Одоо далимдуулж ахин зээл 0 болго нь уу?
ИРГЭН Одоо далимдуулж ахин зээл 0 болго нь уу?

Багш амарсан үйлчлэгч амарсан. Хэн цэвэрлэх вэ? Эрүүл ахуй хэн хариуцах вэ? Гудамж биш шүү

Зочин
Зочин

За ёстой замбараагүй юум болно биз. Дуртай эцэг эх нь орж ирж загнах байлгүй. Хэдэн сургуулийн жижүүр ёстой хуйхаа маажих байх даа.

Зочин
Зочин

ЭЕШ дараа нээх байхаа

Зочин
Зочин

Хэрэгжээд эхэлвэл сайхан санаачлагдаа

Зочин
Зочин

Юу гэж оруулах вэ дээ заалаа янзал гэж төсөв өгөх бишдээ заалаа хариуцаад багш нь амрахгүй юм байна л даа сонин шийдвэр гаргах юмаа

Зочинкк
Зочинкк

Сайхан яаанаш шдээ цаадах чинь

Хорлоо
Хорлоо

Өмхий хужаа, хоосон амлагч Энх-амгалан салбарын сайд хийж байхад яаж хэрэгжих билээ дээ.

хүннү
хүннү

Маш шийдвэр байна. Сургуулийн заал гэдэг маань захирал, биеийн тамирын багш хоёрын мөнгө босго байр юм билээ. Одоо та нар яваад үз бүгд төлбөртэй, тэд “1цаг нь тэдэн төгрөг” гэх болно. Хүүхдүүд дадаа нь орж тоголож чадахүй, аргаа барахдаа дугуй унаж дэмий тэнэж цаг нөхцөөж байна.

хүннү
хүннү

Маш шийдвэр байна. Сургуулийн заал гэдэг маань захирал, биеийн тамирын багш хоёрын мөнгө босго байр юм билээ. Одоо та нар яваад үз бүгд төлбөртэй, тэд “1цаг нь тэдэн төгрөг” гэх болно. Хүүхдүүд дадаа нь орж тоголож чадахүй, аргаа барахдаа дугуй унаж дэмий тэнэж цаг нөхцөөж байна.

Зочин
Зочин

Зөв шүү.
Гэхдээ хүүхдүүдэд өдрийн цагаар
Бусад улсуудад оройн цагаар түрээслүүлж байвал бүгдэд ашигтай.
Спорт тоглоомууд бүгдийн эрүүл мэндэд тустай.
Эрүүл мэнд эрхэм чухал.

Зочин
Зочин

Чөлөөльe. Гээд хэлэхэд амархан. Ажил хэрэг болгоход тийм ч амаргүй ээ. Хүүхдүүд өөрсдөө угааж цэвэрлэхгүй, сургуулийн жижүүр, заал хариуцах ачаалал нэмэгдэнэ. Хүүхдүүд өөрсдөө цэвэрлэхгүй л бол замбараагүй л юм болох байлгүй.

Зочин
Зочин

Компютерийн програм шиг юмаар монгол хүмүүсийн сексиыг өөрсдөд нь мэдэгдэлгүы бичиж аваад гадаадийн гаж донтой баячуудад зардаг

Xvn
Xvn
Reply to  Зочин

Ainn

Холбоотой мэдээ

Back to top button