Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 26, 27, 28-нд нутгийн хойд хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
06-р сарын 25-ны 20 цагаас 06-р сарын 26-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун, зүүн болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +4...+9 градус, Их нууруудын хотгор говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +14...+19 градус, бусад нутгаар +9...+14 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +16...+21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +27...+32 градус, бусад нутгаар +21...+26 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +10...+12 градус, өдөртөө +19...+21 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +9...+11 градус, өдөртөө +19...+21 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +7...+9 градус, өдөртөө +17...+19 градус дулаан байна.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бороо хэрэгтэй байгаа газруудад сайхан нороо ороосой
Аян замд гарах хүмүүс цаг агаарын мэдээгээ сайн хараарай
Дуу цахилгаантай гэдэг болохоор болгоомжтой байгаарай
Тариаланч малчдад чухал мэдээ байна
Хотод ч сэрүүхэн өдрүүд үргэлжлэх нь дээ
Гол усны ойролцоо амарч байгаа хүмүүс анхаараарай
Наадам дөхөөд байдаг бороо ч ихтэй байна
Хүчтэй аадар бол ус их тогтдог газруудаас хол явах хэрэгтэй
Бороо орвол агаар сайхан цэвэршдэг шүү
Tsag agaariin medeegee uridchilj haraad ayand garaarai
Duu tsahilgaantai geheer huuhduudee sain harj baigaarai
Gol usnii tuvshin nemegdeh ersdeltei shuu
Malchidaa tsag agaariin medeegee sain sonsooroi
Huduu zamaar yavah humuus mash bolgoomjtoi yavaarai
Tarialand heregtei us bolood oroh boltugai