АН-ын гишүүд Ерөнхий сайд Н.Учралтай нийгмийн хамгааллын сэдвээр мэтгэлцэнэ

УИХ-ын ээлжит асуулгын цаг өнөөдөр 14:00 цагаас товлогджээ. Энэ хүрээнд сөрөг хүчний гишүүдийн төлөөлөл "Нийгмийн хамгаалал уу, Нийтийн халамж уу" сэдвийн хүрээнд Ерөнхий сайдаас асуулт асууж мэтгэлцэнэ.
АН-ын дарга О.Цогтгэрэл, Ц.Баатархүү, П.Батчимэг, Б.Жаргалан, Ц.Мөнхтуяа, Р.Сэддорж, Дав.Цогтбаатар, С.Цэнгүүн, Ө.Шижир, С.Эрдэнэболд нарын гишүүд оролцохоор нэрээ өгч, асуултаа хүргүүлжээ.
Тухайлбал,
Б.Жаргалан: Монгол Улс хавтгайрсан халамжийн тогтолцоотой болсон гэдэгт та санал нэгдэж байна уу. Засгийн газар хавтгайрсан халамуийг халах чиглэлээр ямар дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ.
Ц.Баатархүү: Засгийн газар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бүрдүүлэх болон бэлэн мөнгө, халамж тараах хоёрын заагийг хэрэхн харж байна вэ. Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогын бодит үр дүн хэзээ гарах вэ.
П.Батчимэг: Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд 2024 онд батлагдсан Ахмад настны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.11, 9.12 дахь хэсэг, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсгийн хэрэгжилт өнөөдөр ямар байдалтай байна вэ.
Д.ХАДААН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.