₮1.8-2.5 саяын дундаж цалинтай эрчим хүчний салбарынхан ажил хаяна
Эрчим хүчний салбарын 10 мянга орчим ажилтнаас ажил хаях эсэх санал асуулга явуулахад 94,6 хувь нь дэмжиж маргаашаас /2026.06.30/ ажил хаялт зарлахаа мэдэгдсэн. Тэд салбарын яаманд үндсэн цалинг 30 хувь болон түүнээс дээш хувиар нэмэх албан бичиг хүргүүлсэн ч яам боломжгүй гэсэн хариу өгчээ.
Шууд дамжуулалт үзэх бол:
Энэ талаар МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны даргын үүргийг гүйцэтгэгч А.Дагвадорж "Хуульд заасны дагуу ҮЭ-ийн гишүүдээс ажил хаях эсэх санал асуулга явуулахад 94,6 хувь нь дэмжсэн. Маргаашаас ажил хаялт зарлах гэж байна. Улмаар тохиролцоонд хүртэл эрчим хүчний салбарын ажилчид ажил хаялтаа зогсоохгүй. Ажил хаялтаас шалтгаалж үүссэн эрсдэлийг төр буюу ажил олгогч 100 хувь хариуцна. Бид хуулийн дагуу хугацаанд нь ажил хаялт зарлах албан бичгээ яаманд хүргүүлсэн.
Жилд дунджаар эрчим хүчний салбарын гурван хүн үйлдвэрийн ослоор нас бардаг судалгаа гарсан. Өнөөдрийн байдлаар эрчим хүчний салбарын ажилчдын үндсэн цалин ₮1,8-2,5 сая байна. Орон нутгийн ажилчдын үндсэн цалин ₮1,6 сая байгаа" гэлээ.
Б.АЗЖАРГАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.