НИЙГЭМНийгэм мэдээ

Долдугаар сарын 1-нээс нөөцийн мах худалдаалахгүй

Энэ жил нөөцийн махны хүрэлцээ муу байснаас шалтгаалан нэг кг үхрийн мах 30 мянга хол давсан. Тиймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зургаадугаар сарын 24-нөөс эхлэн жижиглэн худалдааг зогсоож, нийслэлийн есөн дүүрэгт өргөтгөсөн худалдаа зохион байгуулах шийдвэрийг гаргасан.

Өргөтгөсөн худалдааны цэгүүд зургаадугаар сарын 30-ныг хүртэл өдөр бүр 10:00-17:00 цагийн хооронд ажиллаж байгаа ч нөөцийн махны хангалт маш муу байгаагаас болж иргэд бүтэн өдөржингөө дугаарлаж зогсох шаардлага үүсээд байгаа. Өргөтгөсөн худалдаагаар хонины махыг гулуузаар нь килограммыг 13 мянган төгрөгөөр, үхрийн савласан махыг килограммыг 15 мянган төгрөгөөр худалдаалж байгаа нь зах зээлийн үнээс хоёр дахин хямд үнэтэй байна. Өнөөдөр Баянзүрх дүүргийн 4-р хорооны Жуковын талбай болон 11-р хорооны "Хангай" хотхоны гадна талбайд өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна.

Харин маргааш Жуковын талбай болон 9-р хорооны М-100 барилгын дэргэд, мөн 2-р хорооны Хорооны цогцолбор барилгын дэргэд үргэлжлэхээр төлөвлөжээ. Ийнхүү долдугаар сарын 1-нээс нийслэлд нөөцийн махны худалдаа бүрэн дуусах юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
М.АМАР настан
М.АМАР настан

Нөөцийн мах байхгүй юм чинь юугаа худалдах вэ.Хүрэлсүхээ ерөнхий сайд,хотын даргаа хар.Амьдралын утга учрыг ч бүрэн ойлгож амжаагүй залуусаар тоглоод дээр нь ард түмнийг даапаалах ямар хэрэг байна.Хөгийн амьтасаар өөрийгээ хүрээлүүлж улсыг сүйдэлж байна.Эргэн тойронд чинь ХЭДЭН АРВАН ТАВЧИКНИЙ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН САЙД,их хурлын гишүүн нэртэй жоохон амьтас дүүрэн байна.Алдах албан тушаал,хураалгах хөрөнгө,авилгад ойртож үзээгүй учраас хэлж байгаа юм.

Зочин
Зочин

Нөөцийн мах худалдсан ор нэр төгсгөл болж ихснайр эхлэх гэж байна аадаа

Ганаа
Ганаа

Зарах махгүй байж юугаа л яриад байна вэ дэ

Зочин
Зочин

nootsiin nereer ulsiin mongoor zahiin mahiig huu hamj une hoorgood hujaa ruu zarj zavaaruulahaa boli eruu uusge shalga

Back to top button