НийгмийнУЛС ТӨРУлс төрийн мэдээ
Ерөнхийлөгч Оюутолгойн хэлэлцээрийн үеэр ашиг сонирхол, нөлөөнд автахгүй байхыг гишүүд, сайд нарт санууллаа
Оюутолгойн хэлэлцээртэй холбоотой асуудлыг хэлэлцэхээр өнөөдрийн 14.00 цагт ҮАБЗ хуралдаж эхэлсэн.
Ингэхдээ Монголын улсын язгуур эрх ашгийг хамгаалж, баялгийн өгөөжийг нэмэгдүүлэх, стратегийн ордоо монголчуудын ирээдүйн сайн сайхны төлөө илүү үр ашигтай ашиглах асуудлаар бодлогын зөвлөмж гаргахаар холбогдох мэдээллүүдийн танилцуулгыг сонсож хуралдаж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүдэд хандаж Монгол Улсын язгуур эрх ашгийг нэгдүгээрт тавьж, ямар ч дарамт, нөлөө, ашиг сонирхолд автахгүйгээр үндэсний эрх ашгаа хамгаалах шийдвэрүүдийг гаргах ёстой. Та бүхний өмнө нам, бүлэглэл, ашиг сонирхлоос илүү эх орон бий. Албан тушаал түр зуурынх, харин эх орон мөнх хэмээжээ.
Г.МИШЭЭЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
наадуул чинь зөвлөмжийг тоохгүй шүү. тэгэхээр олон улсын арбитрт очсон ч ҮАБЗ -өөс унахааргүй олон заалттай баталгаатай шийдвэр гаргаж, улс, эх орныхоо язгуур эох ашгийг хамгаалсан шугам дээр багаараа зогсоорой гэж хүсье. энэ асуудал хэрээсээ хэтэрч байгааг үнэхээр сонсож, уншиж байнаа.