Top StoriesУлс төрийн халуун сэдэв

Иргэд нь нөөцийн маханд дугаарлаж, ордонд Н.Учралыг огцруулах гарын үсгээ тоолцгоосон өдрүүд

Улсын баяр наадам дөхчхөөд буй урин тэнүүн цагаар хотын иргэд нөөцийн махандаа үүрийн таван жингээс эхлэн дугаарлаж байна. Эрчим хүчний салбарынхан ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдэв. Харин Төрийн ордонд,

  • Гацууртын Н.Чинбат, ХХБ-ны ТУЗ-ийн дарга сахал Д.Эрдэнэбилэг нарын лоббигоор Ноён уулын тусгай хамгаалалттай газар нутгаас таслан авч, алт олборлох,
  • Зэсийн үнэ дэлхийн зах зээл дээрх гаарч байхад Оюутолгойг АМНАТ-өөс тодорхой хугацаанд чөлөөлөх Г.Дамдиннямын лоббитой хуулийн төсөл,
  • Ирээдүйд боловсрол, нийгмийн зааг ялгааг залуу үеийнхэн дунд үүсгэх асар их хохиролтой хуулийн төсөл болох малчдын хүүхдийг I-II ангид нь онлайнаар сургах зэрэг агуулгууд хэлэлцэж сууцгаана.

Н.Учралтын тэргүүлсэн Засгийн газар эдүгээ 100 хоногийнхоо босгыг даваагүй байна. Үндсэндээ ТӨХК-иудын шинэчлэл, тэтгэврийн зөрүүний чиглэлд залуу Ерөнхий сайд өнгөрсөн хугацаанд илүү төвлөрсөн гэж харагдлаа. Нэг ёсондоо нийгмийн шинж чанартай агуулгуудад анхаарлаа хандуулахыг чухалчилсан гэсэн үг.

Намар гэхэд л цалингаа, тэтгэврээ тавьж чадахааргүй болох эрсдэлд эдний Засгийн газар нүүр тулж буй. Тиймээс урьдчилж татвар авах замаар Ноён уулын тусгай хамгаалалттай хэсгээс хувийн хэвшлийнхэнд жаахныг өгье гэхэд л нийгмийн шүүмжлэлд уначхаж байна. Төсвөө яаж нөхөх чиглэлд төвлөрөх зуур Г.Дамдинням жишээ нь яг Рио Тинтод зориулсан хуулийн төсөл сугавчилж оруулж ирээд шахчих жишээтэй.

АН-ын цуглуулсан Засгийн газар огцруулах хүсэлт 40 хүрснийг сөрөг хүчин зүгээр ч нэг зарлачихгүй ээ.

Тэд Засгийн газрыг унагахад бэлэн байгаагаа ингэж мэдэгдэж байгаа юм. Нөгөө талд гадагшаа гарчхаад буй Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, энд 30-ын бүлгээ ахалж үлдсэн Д.Амарбаясгалан нар ч наадмаас өмнө дуугүй сууж байгаа гэдгээ зарлахыг хүсэж л байгаа.

Ийм байдлаар хаврын чуулган завсарлахаас өмнө Н.Учралын Засгийн газар намар жаахан тэвээрэг өгөх хуулийн төслүүдээ шахаж, зөрүүлээд танхимыг нь огцруулахад бэлэн буй мессежүүдтэй тулчхаж байна. Нөгөө талд өнөө маргаашгүй чуулган хаах цагаар УИХ-ын гишүүд нь элдэв хуулийн төслийн лоббид өртөж, нийгмийн гадаах амьдралаа ор тас мартацгаав.

Энэ өдрүүдийн улс төрийн хүрээнд нийтэд арай таалагдмаар хоёр сэдэв гарсан нь Засгийн газрын тэргүүн Н.Учрал зам дагуух CU сүлжээ дэлгүүрийн нээлтэд оролцож, Ерөнхийлөгч Оюутолгойн асуудлаар ҮАБЗ-ийг хуралдуулж, Г.Дамдинням нарыг "Аятайхан байх" сэрүүлэг өгсөн явдал байв.

Г.ИТГЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
31 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ард түмний амьдрал хэцүү байхад төр бодит асуудлаа түрүүлж шийдэх хэрэгтэй

Зочин
Зочин

Нөөцийн маханд дугаарлаж байгаа дүр зураг үнэхээр харамсалтай

Зочин
Зочин

Улс төрийн хэрүүлээс илүү иргэдийн амьдрал чухал

Зочин
Зочин

Yag unen heljee

Зочин
Зочин

Zasag ajlaa sain hiih heregtei

Зочин
Зочин

Ноён уултай холбоотой асуудлыг маш нээлттэй тайлбарлах хэрэгтэй

Зочин
Зочин

Иргэдийн бухимдал нэмэгдэж байгаа нь мэдрэгдэж байна

Зочин
Зочин

Учрал ажил хийх хүн биш юм бна. Эртхэн огцруулж туршлагатай хүн тавь.

Зоч
Зоч

Намрааас цал н өгч чадахгүй юм бол үхсэнэээ хиииж зүгээр байгаа явган зам бордюүрааа хужаагаас зөөөж сольж хөрөнгө мөнгө үрдэг шуналын бузрууд вэ

бүгд луйварчид юм уу даа
бүгд луйварчид юм уу даа

NHK ээр японд 2026 оны 6 сард 2500 хүнсний бүтээгдэхүүний үнэ өслөө. Түүхий эдийн үнийн өсөлт 50 хувь, тээвэрлэлтийн үнийн өсөлт 70 хувьд нь үнэ нэмэгдэх үндэслэл боллооо хэмээн мэдээлж байх юм. ХАРИН манайд үнийн өсөлтийг судалж, хяналт, арга хэмжээ авдаг төрийн байгууллага үнэндээ алга

Иргэн
Иргэн

Өглөө сэрээд орой унтах хүртэл мах л ярьсаар. Уг нь дээх нь үед бол гэрийн доторх асуудал бжээ. Мах яах вэ олдох л бх. ТҮЦ л битгий тавьчаасай да .

Зочин
Зочин

Harin ch asuudal ih baina daa

Зочин
Зочин

Олон асуудал нэг дор давхацчихсан юм байна

Зочин
Зочин

Hun bolgon l amidralaa bodoj baina

Зочин
Зочин

Зөвхөн шүүмжлэх биш шийдэл ч хэрэгтэй

Зочин
Зочин

Naadmiin umnu iim ih margaan hereggui l yum

Зочин
Зочин

Төр иргэдийнхээ итгэлийг алдахгүй байх нь хамгийн чухал

Зочин
Зочин

Ymar ch baisan unen hudliig ni tsag haruulah bh

Зочин
Зочин

Ajil hiij baigaa humuusiig bas harah heregtei

Бат
Бат

Одоо Параламентаа 2 танхимтай болгож Энэ 126 гишүүний тоог цөөлж байнгын ажиллагаатай, дээд танхимд нутгийн захиргааны нэгж бүрээс тусгай цалин хангамжгүй төлөөлөгчөөр бүрдүүлэх эсвэл ёрөнхийлөгчийн засаглалтай болох энэ үед л улс хөгжинө

Змарроссов?ёпочин
Змарроссов?ёпочин

Ман 90 онтойгоо ард түмэндээ эргэн ирж мах магнаг боллоо

Зочин
Зочин

mahiig ni hurtel zaraad tonood idsen bhdaa yahav dee tanai nam ulaan mahnii buzar tussan bhoo aliin hediin

Зочин
Зочин

АН дахь МАН-н БЭТ 3,4 хүн гарын үсэг зураагүй байх нь ккк

Зочин
Зочин

НӨӨЦИЙН МАХАА ОЛООГҮЙ БАЙГАА ЮМ УУ? НЯНБААТАР ЯПОНД ХООЛ ХИЙЖ ИДЭЖ БАЙНА ГЭСЭН ХУДАЛ БАЙНА ДАВОС ЯВЖ СУРАЯ ХЭЛ ҮГ СОНСОГДОЖ ЮУ МАГАД ГЭЭД ЯВСАН ГЭЭ БИЗДЭЭ: ИЙМЭЛ ТАРХИНЫ ТУРААЛЫГ ЕРӨНХИЙ САЙД БОЛГОЖ ХАМГААЛААД ГҮЖЭР ГҮТГЭЛЭГ ТАРААГААД ЯВЖ ӨГЧ БАЙГАА ДАА ОДОО ЯАЯ ГЭХЭВ

Зочин
Зочин

НӨӨЦИЙН МАХАА ОЛООГҮЙ БАЙГАА ЮМ УУ? НЯНБААТАР ЯПОНД ХООЛ ХИЙЖ ИДЭЖ БАЙНА ГЭСЭН ХУДАЛ БАЙНА ДАВОС ЯВЖ СУРАЯ ХЭЛ ҮГ СОНСОГДОЖ ЮУ МАГАД ГЭЭД ЯВСАН ГЭЭ БИЗДЭЭ: ИЙМЭЛ ТАРХИНЫ ТУРААЛЫГ ЕРӨНХИЙ САЙД БОЛГОЖ ХАМГААЛААД ГҮЖЭР ГҮТГЭЛЭГ ТАРААГААД ЯВЖ ӨГЧ БАЙГАА ДАА ОДОО ЯАЯ ГЭХЭВ

ЗочинArd tumen
ЗочинArd tumen

ene hvniig zvgeer l ogtsruulaach

Зочин
Зочин

CU нээлтэд оролцоход яахаараа олон нийтэд таалагдлаг юм. Харин ч хийцгүйрсэн эргүү банди гэдгээ харуулж байна Учрал гуай

Зочин
Зочин

ЮУУН НОЁН УУЛ....МОНГОЛ БИШ ТИЙРЭНГҮҮДИЙН САНАА ХОРЛОЛ

Зочин
Зочин

Нямбаатарыг явуулсан, Мах яасан!!!!!!!

Иргэн
Иргэн

Ажилаа хийж байсан ганц хүн НЯМБААТАР-ыг огцруулахаар МАХНЫ ҮНЭ БУУНА гэл үү ӨСНӨ гэл үү ????????? Одоо энд тэндгүй нөгөө муухай өнгө үзэмжгүй ТҮЦ МАЙХНАА дахиад л бариад гудамж дүүрэн заваан юмнууд.......

ЗочинArd tumen
ЗочинArd tumen

ene hvniig hurdan ogtsruulj jinhene ulsaa boddog hvmvvs ajlaa hiij n shudarga yumdaa

Холбоотой мэдээ

Back to top button