ҮАБЗ-ийн хурлыг түр завсарлуулж, маргааш үргэлжлүүлэхээр боллоо
14.00 цагт хуралдаж эхэлсэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурал завсарлаж, маргааш үргэлжлүүлэн хуралдахаар боллоо.
Тус хурлаар Оюу Толгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээрийг эцэслэхээр талуудын харилцан тохирсон хугацаа дуусахад ажлын хоёр хоног үлдээд буйд Монголын тал хэрхэн ашигтай хэлэлцээ хийх агуулгыг хэлэлцэж буй.
Тодруулбал, Засгийн газраас 2026 оны эхний хагаст багтаан Рио Тинто групптэй хэлэлцээ хийж, Оюу Толгойн зээлийн хүүг бууруулах зорилго тавин ажиллаж буй. Сангийн сайд З.Мэндсайханаар ахлуулсан ажлын хэсэг энэ ажлыг хариуцаж байгаа боловч нөхцөл байдал хүнд, талуудын байр суурь маш хатуу байгаа талаар хэлж буй.
Оюу Толгой ордыг эзэмшигч талууд буюу Монгол Улсын Засгийн газар болон Рио Тинто хооронд хийж байгаа зээлийн хүүг бууруулах хэлэлцээ 2025 оны аравдугаар сарын 30-нд эхэлсэн. Хэлэлцээ хийж дуусах албан ёсны хугацаа энэ оны нэгдүгээр сарын 31-нд дуусгавар болсон ч талуудын саналаар долдугаар сарын 1-нийг хүртэл сунгасан юм.
Ташрамд дурдахад, Хурлын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүдэд хандаж Монгол Улсын язгуур эрх ашгийг нэгдүгээрт тавьж, ямар ч дарамт, нөлөө, ашиг сонирхолд автахгүйгээр үндэсний эрх ашгаа хамгаалах шийдвэрүүдийг гаргах ёстой. Та бүхний өмнө нам, бүлэглэл, ашиг сонирхлоос илүү эх орон бий. Албан тушаал түр зуурынх, харин эх орон мөнх хэмээжээ.
Г.МИШЭЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хулих Хурандаагийн башир арга сонгуульд мэдээж нөлөөлөх холын попрол!! Одоо ямар нэгэн амжилтай мундаг гэрээ байгуулсан гэж ирэх жилийн ерөнхийлөгчийн сонгуульд улс төрийн тоглолт хийхээр зэхэж байгаа тодорхой!! Одоо ямар тавчигтай эмэгтэй эмнэлгээс гаргаж жүжилтэй биш, өөр дориухан тоглолт сэдэж!!!
Ирэх сонгууль хүртэл их олон ёслох болно!! Кк Олон ч тоглолт хийж иргэдийн толгойг угаах нь тодорхой!
Риог хөөж гарга!! Тохиролцоо байхгүй !!!!
Шүүхээр ороод зүйл ангитай явж байсан хүн ёөөк болоод сайхан ч юм дөө
Хүүк хөдөлж эхэлсэн бол нэг юм болноо, Хараад л хүлээгээд сууж байя... Амжил амжилт
Хулгайчууд юу ч хийхгүй!!
Дэлхийд алдартай хулхи Рио, Монголын хамгийн хорчин Баяр, Баяцогт тэргүүтний эхлүүлсэн ажил яаж олигтой бх вэ дээ ? Засаад2 , хусаад2 болохгүй л бгаа бидзээ !!!
Хөөрхийдөө Ядарсан тэнэгч Монголчууд болдоо
Эх оронч Ерөнхийлөгчтэй байх сайхан шүү. Жинхэнэ мужик, хуыхтай эр хүн дээ.