УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана

Өнөөдөр зургаан байнгын хороо, нэг дэд хороо, хоёр ажлын хэсэг хуралдана.

ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

1.Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал

2.Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд / Засгийн газар болон УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Б.Түвшин нарын гишүүд өргөн мэдүүлсэн, нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэг , асуулт асуух хугацаа 60 минут /

3.Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд / Засгийн газар 2026.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг , асуулт асуух хугацаа 60 минут /???? Төслийн PDF

4.Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл / Засгийн газар 2026.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг , асуулт асуух хугацаа 60 минут /???? Төслийн PDF

5.“ Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай ” Улсын Их Хурлын тогтоолын төсөл / Засгийн газар 2026.06.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх , асуулт асуух хугацаа 60 минут /

БАЙНГЫН ХОРОО

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

1.Байнгын хорооны тогтоолын төсөл / Ажлын хэсэг байгуулах тухай /

2.Олон улсын эвлэрүүлэн зуучлалын байгууллага үүсгэн байгуулах тухай конвенц / Засгийн газар 2026.06.12-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх /

3.Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн эрх зүйн байдал болон эрх ямба, дархан эрхийн тухай Монгол Улсын Засгийн газар болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хоорондын хэлэлцээрийн төсөл / Засгийн газар 2025.05.23-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх /

Эдийн засгийн байнгын хороо

1.Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонсгол

2.Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонсголын тайлан гаргах / хаалттай /

Төрийн байгуулалтын байнгын хороо

1.Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсгол

2.Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголын тайлан гаргах / хаалттай /

Хууль зүйн байнгын хороо: Бусад

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо

1.Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд / Засгийн газар болон УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Б.Түвшин нарын гишүүд өргөн мэдүүлсэн, нэгтгэсэн төсөл, эцсийн хэлэлцүүлэг /

2.Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд / УИХ-ын гишүүн О.Номинчимэг нарын 71 гишүүн 2025.09.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг /???? Төслийн PDF

3.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2026.05.29- ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх /???? Төслийн PDF

4.Асрах үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд / УИХ-ын гишүүн Д.Энхтуяа нарын 65 гишүүн 2026.06.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх /???? Төслийн PDF

5.Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбатаас Боловсролын сайдад хандаж тавьсан Боловсролын салбарын багш, ажилчдын нийгмийн баталгааны талаар асуултын хариуг хэлэлцэх

6.Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн биелэлтэд хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт

7.Ш инжлэх ухаан, технологийн салбарыг улсын хөгжлийн бодлого, нийгэм, эдийн засаг, инновац, үйлдвэрлэлийн бодлоготой уялдуулан хөгжүүлэх талаа р х Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсох

Хууль зүйн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан

1.Монгол Улсын олон улсын гэрээний биелэлтийн талаарх Засгийн газрын тайлан

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо

1.Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл / Засгийн газар 2026.06.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг /???? Төслийн PDF

2.“ Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

АЖЛЫН ХЭСЭГ

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо ажлын хэсэг

1.Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх сэдэвт ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

УИХ-ын даргын 2025 оны 278 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг

1.Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button