Тодруулга: Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулсан
Эрчим хүчний ажилчид үндсэн цалинг 30 болон түүнээс дээш хувиар нэмэхийг шаардаж өнөөдөр ажил хаялт зарлахаа мэдэгдээд байсан. Тэгвэл Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос ажил хаялтыг 48 цагаар хойшлуулах болсноо зарлалаа.
Энэ тухай үйлдвэрчний эвлэлээс тодруулахад "Эрчим хүчний яам, ажил олгогчийн төлөөлөлтэй уулзалт хийхэд Эрчим хүчний салбарын ажилтнуудын цалинг 2026, 2027 онд үе шаттайгаар нийт 30 хувиар нэмэгдүүлэх тодорхой санал ирүүлсэн. Улмаар талуудын хооронд хэлэлцээ эхлүүлэх боломж бүрдсэн тул өнөө өглөөний 08 цагт эхлэх байсан ажил хаялтыг 48 цагаар түр хойшлуулсан.
-Хэрэв тохиролцоонд хүрч чадахгүй бол ажил хаялт ахин зарлах уу?
-Талууд хооронд хөдөлмөрийн сонирхлын маргаан үүсэх мөн бидний өгсөн 12 заалтыг 48 цагийн хугацаанд хэлэлцэж амжилттай дуусгаагүй тохиолдолд салбарын хэмжээнд ажил хаялт 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 08:00 цагт эхэлнэ.
Б.АЗЖАРГАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дотроо бгаа хулгай,луйврынхаа эсрэг жагсаачээ,
Тэмцээчээ та нар
Тултал нь тэмц. Эрх баригчдын боломжгүй гэдэг худлаа шүү!! Зөвхөн 16206 сургалтад 61 тэрбум, хоол, унааны зардалд 698 тэрбум, гадаад томилолтод 75 тэрбумыг зүгээр л салхинд хийсгэсэн шүү !!
Дарга сайд нар чинь бидний идэж уух мөнгө хүрэлцэхгүй байна гээд нэмэхгүй байгаа пм биш үү. Тэр хүмүүстэйгээ тэмц.
Салбарынхаа дарга сайд нартаа хандаж идэж уусан мөнгөөр нь цалингаа нэмүүлэх хэрэгтэй