"Оюу Толгой"-н гэрээ, хэлэлцээрийг эцэслэх уулзалт болж, өндөрлөлөө
Өнөөдрөөр Оюу Толгойн хэлэлцээнүүд үндсэндээ дуусна. Хэлэлцээр Төрийн ордонд болж буй бөгөөд "Рио Тинто" талаас Рио Тинто группийн Монголыг хариуцсан Ерөнхий захирал Б.Дуламсүрэн, “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксон тэргүүтэй хүмүүс оролцсон.
Б.Дуламсүрэнг энэ онд Оюу Толгойн хэлэлцээ хийх үед Санхүү эрхэлсэн захирлаас шууд тушаал дэвшүүлсэн. Түүнийг 12 сард болсон сонсголоор Оюу Толгойг төлөөлж маш сайн тайлбарууд өгч байсан учраас энэ удаад хэлэлцээнд түлхэж оруулахын тулд тушаал дэвшүүлсэн гэх мэдээлэл бий.
Г.Занданшатар Ерөнхий сайд байхдаа Кэйти Жаксонтой хүчтэй уулзалт хийж байсан учир энэ удаа Монгол хүнтэй буюу Б.Дуламсүрэнг авч хэлэлцээний баг руу орсон нь энэ.
Уулзалтын дундуур 10 минутын завсарлага авсан. Энэ үеэр Сангийн сайд З.Мэндсайхан "Хэлэлцээр маш хүнд нөхцөлд болж байна. Рио Тинто 10 минутын завсарлага авсан. Өнөөдөр эцсийн шийдвэр гаргана. Шийдвэр гарсны талаар эргэн мэдээлэл өгье" хэмээсэн юм.
Харин уулзалт дууссаны дараа З.Мэндсайхан "Би эх орондоо хайртай. Оюу толгойн Зээлийн хүүг бууруулах хэлэлцээрт үр дүн гарсан. Ерөнхий сайдад танилцуулах гэж байна" хэмээсэн билээ.
Монголын талаас дараах хүмүүс оролцлоо.
УИХ-аас гаргасан 120-р тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хэсгийг ахалж ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр,
- Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан,
- Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр
- Зээлийн хүүг бууруулах ажлын хэсгийн ахалж Сангийн сайд З.Мэндсайхан
- Менежментийн төлбөрийг бууруулах ажлын хэсгийг ахалж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нар хэлэлцээ хийнэ.
Холбоотой мэдээллийг дараах линкээс унших боломжтой.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.