УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгийн хуралдаантай танилц

Өнөөдөр зургаан байнгын хороо, нэг ажлын хэсэг хуралдана. Хэлэлцэх асуудлуудын тухайд,

Байнгын хороо

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

1.“ Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай ” Улсын Их Хурлын тогтоолын төсөл / Засгийн газар 2026.06.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг /???? Төслийн PDF

2.Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх сэдэвт ерөнхий хяналтын сонсголын тайлан, санал, дүгнэлт

3.Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл / Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг /

4.Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/

Эдийн засгийн байнгын хороо

1.Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонсголын тайлан

2.“ Эрчим хүчний салбарын тогтвортой байдал, хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

3.Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд / Засгийн газар 2026.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг /???? Төслийн PDF

4.Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд / Засгийн газар болон УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарын 3 гишүүн өргөн мэдүүлсэн, нэгтгэсэн төсөл, эцсийн хэлэлцүүлэг /

5.Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд / Засгийн газар 2026.05.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг /???? Төслийн PDF

Төрийн байгуулалтын байнгын хороо

1.Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголын тайлан

2.“Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

3.“Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

Өргөдлийн байнгын хороо

1.Орон сууц захиалж хохирсон иргэдээс ирүүлсэн өргөдөл, холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг шалган судалж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт, Улсын Их Хурлын тогтоолын төсөл

Төсвийн байнгын хороо

1.Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл / Засгийн газар 2026.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг /???? Төслийн PDF

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

1.“ Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай ” Улсын Их Хурлын тогтоолын төсөл / Засгийн газар 2026.06.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг /???? Төслийн PDF

2.Бусад

Ажлын хэсэг

УИХ-ын даргын 2026 оны 279 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг: 1.Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button