З.Мэндсайхан: Рио Тинтогийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй. Далд ямар ч тохироо байхгүйг ил тод хэлье
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Энэ үеэр Сангийн сайд З.Мэндсайхан "Одоо зээлийн хүү 7.9 хувьтай байна. АНУ-ын нөхцөл байдлаас хамааран бодлогын хүүгээ бууруулсан тохиолдолд энэ хүү бууна. Боломж бий. Хамгийн оргил буюу 3.6 хувь дээр нэмэх нь бидний тохирсон 4 хувийг нэмээд 7.9 хувь болж байгаа юм.
Хоёрт. Зээлийн хөрөнгө оруулалтын зээлийн хүүг долоон жил тутам эргэн хардаг байсан бол одоо гурван жил тутамд эргэн харах боломж бүрдлээ. Ингэснээр 6.2 тэрбум долларын хэмнэлт болж байна. Монголд ирэх өгөөжийг 2.5 тэрбумаар нэмэгдүүлнэ гэсэн үг. Хөрөнгө оруулалтын гэрээгээрээ 53 | 47 байна гэж анх тохирсон. Өнөөдрийн байдлаар Монголд оноогдож байгаа хүү 35 байгаа. Хүүгийн өөрчлөлтийг хийснээрээ 40.5 хувьд хүргэж байгаа юм. Өдөрт 13.6 тэрбум төгрөгийг зээлийн хүүнд төлдөг байсан. |2026.05.31|-ний өдрийн байдлаар Оюу Толгой 13.1 тэрбум төгрөгийн өртэй байгаа. Хэлцэл хийсний хүрээнд өдөрт төлөх өртөг 25 хувиар буурч өдөрт 10.2 тэрбумыг төлөх боллоо.
Хэлцлээр тохирсон бас нэг агуулга бол Оюу Толгойн санхүүгийн, зээлийн бүтцийг бүрэн шинэчлэх дээр хамтарч ажиллахаар хоёр тал тохирсон. Хамгийн эхэнд төлөгдөх зээл буюу банк санхүүгийн байгууллагад олгосон зээлээс бүтцийг нь өөрчилнө. Хүүгээ бууруулж чадах юм бол хүүгийн бүтэц өөрчлөгдөнө.
Ногдол ашиг хүртэх хугацаа 2039 он болж хойшилсон байсан. Хэлцлийн шууд үр дүнгээр 2026 оноос авахаар болсон. Яг хэдийг авах вэ, ямар үндэслэлээр авах хэлцэл удахгүй явагдана. Рио Тинтогийн талаас үүнийг хүлээн зөвшөөрсөн.
Энэ хэлцэл хийгдэж байх үеэр Монгол Улсын Засгийн газар Рио Тинтогийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй. Далд ямар ч тохироо байхгүйг ил тод хэлье. ОНТРЭ-гийн хэлэлцээг эхлүүлнэ. Ингэхдээ хэлэлцээрийг батлахаас өмнө Монгол талын өгөөжийг 53 болгох ёстой. Мөн Дубайн гэрээ гэж яригддаг агуулга дээр нэг л зүйлийг бичсэн байдаг. 53 хувийн өгөөжийг Монгол Улсад оногдох АМНАТ, татвар болон бусад хураамж, ногдол ашгаар өгнө гэж. Бид одоо ногдол ашгаа авах ёстой. Өгөөжийг 53 хувь хүргэхэд ажлын хэсэг ажиллана.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.