УЛС ТӨРУлс төрийн мэдээ

ИЗНН-ын даргын маргаан эцэслэгдэж, шинэчилсэн дүрмийг нь УДШ бүртгэв

УДШ-ийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр болж, ИЗНН-тай холбоо хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Р.Батболдыг намын даргаар бүртгэхээс татгалзаж, Б.Батбаатараас хүргүүлсэн намын дүрмийг бүртгэсэн байна. Ингэснээр ИЗНН-ын намын даргын маргаан хуулийн хүрээнд эцэслэгдэж, нэг дүрэмтэй болж буй.

Тодруулбал, Онц их хурлаас намын даргаар сонгогдсон гэх агуулга бүхий УИХ-ын гишүүн Р.Батболдоос ирүүлсэн “Намын даргаар сонгогдсон болон дүрмийн өөрчлөлтийг шинэчлэн баталсныг бүртгүүлэх” тухай өргөдлийг татгалзаж шийдвэрлэсэн байна. Ингэхдээ тус намын дүрэмд заасан журмын дагуу явагдаагүй гэж үзсэн аж.

Харин ИЗНН-ын дарга Б.Батбаатараас хүргүүлсэн “Намын 2026 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн ээлжит бус XIII их хурлаас баталсан намын шинэлсэн дүрмийг бүртгэжээ.

Ингэснээр намын даргын тамга тэмдгээ булаалгахдаа дөхөж, дөрвөн ч удаа буцаагдсаны эцэст намын дүрмээ бүртгүүллээ. Намын даргын суудлаа хамгаалж үлдэж дөнгөсөн Б.Батбаатарт одоо ИЗНН-аа дөмөгхөн удирдах, ирэх 2027, 2028 оны сонгуульд уяж сойх даалгавар оногдож буй.

Р.Батболд ИЗНН-д элссэнээсээ хойш нэг жилийн дараа буюу 2024 оны сонгуулиар намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон. Харин гишүүн болмогцоо намын даргын даргын суудалд санаархаж, "Онц их хурал" гэх намынхаа дүрэм байдаггүй хурлаар өөрийгөө өргөмжилж, шинэчилсэн дүрмээ УДШ-д хүргүүлээд байсан юм.

Эргэн сануулахад, ИЗНН-ын Дүрмийн хорооны шийдвэрээр түүнийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-ны өдөр хуралдаж түүнийг намаасаа хөөсөн.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button