Ч.Лодойсамбуу: Н.Учрал үнэхээр төрийн төлөө юм бол нүүрээ майжуулаад дайр л даа
УИХ-ын чуулган өчигдөр хаалаа. Хаврын ээлжит чуулганаар анхдагч 21 хууль, нэмэлт өөрчлөлт оруулсан 14, олон улсын гэрээ соёрхон батлах тухай 3, УИХ-ын 35 тогтоолын төслийг баталсан байна. Иймд хаврын чуулганы өрнөл болон баяр наадмын агуулгаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуутай ярилцлаа.
-126 гишүүнтэй парламентын бүрэн эрхийн хугацаа ийн талдаа орж байна. Энэ хаврын чуулганыг хэрхэн дүгнэж байна вэ. Ажил хэрэгч байж чадсан гэж бодож байна уу?
-Хаврын чуулганыг дүгнэж ярья гэвэл хоёр хэсэгт хуваана. Нэгт, УИХ-ын зохион байгуулалт. Хоёрт, үр дүн.
С.Бямбацогт даргын үед чуулганы зохион байгуулалт сайжирлаа. Үнэн шүү. Гишүүдийн идэвх сайжирлаа, ирцийн мэдээлэл ил тод боллоо. Санал хураалт цэгцтэй боллоо.
Өмнө нь хоёр ч УИХ-ын дарга үзсэн. Д.Амарбаясгалан дарга бол олон зүйл шинэчлэх гэж үзэж байсан. Гэхдээ өнөөдрийнх шиг ил тод байгаагүй. Одоогийн ил тод байдал ташуур болж байна.
Мөн УИХ-ын даргаас УИХ-ын тухай хууль, дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл дээр ажиллалаа. УИХ-ын үйл ажиллагаа, гишүүдийн ёс зүйтэй, ажлаа хийдэг байх руу чиглэсэн маш том хуулийг өргөн барьсан. Баталж амжсангүй. Энэ батлагдах юм бол асуудал болгоны дараа санал хураана. Санал хураалтаас 10 минутын өмнө хонх дуугарна. Хонх дуугарахад ямар ч уулзалттай байсан чуулганы тахимд ирж саналаа өгөх ёстой. Дэг журам, зохион байгуулалт, хариуцлагатай болж эхэлнэ гэсэн үг.
-Үр дүнгийн тухайд?
-Хаврын чуулганы үр дүнгийн талаар ярих юм бол 100-аас 50 оноо л өгнө. Нийгмийн хүлээлттэй байсан гарчгууд бол батлагдлаа. Татварын багц хууль, Нийгмийн даатгалын ерөнхий хууль гэх мэт. Ингэхдээ Ардчилсан намын санаачилгуудыг хагаслаад л аваад явчихлаа. Яг үнэндээ үр дүнд хүрсэнгүй. Олон нийтийн нуруун дээр буй үнийн өсөлтийн ачааллыг, өрхийн орлогын дарамтыг бууруулах гэж оролдлого хийснийг хагасалж, хугаслаад олигтой зүтгүүлсэнгүй.
-Бүгд пи-ар хийгээд, дусал барьж гүйгээд байна. Битгий андуураад байгаарай. Монголын улстөрчдөд хандаж хэлэхэд өнөөдрөөрөө битгий амьдраарай. Далай их өргөн, Монголын заяа их шүү-

-Хаврын чуулганы үеэр бүрэлдсэн Н.Учралын Засгийн газар удахгүй 100 хоногтоо хүрнэ. Чуулганы төгсгөлд олон хууль машиндууллаа, мөн зарим хуулийн төслөө эргүүлэн татлаа. Засгийн газар хүлээлтэд хүрч ажиллаж чадаж байна уу?
-Популизм даахгүй бол залуу хүн Ерөнхий сайд хийгээд яах юм бэ. Залуу хүн гэдэг төрөөд удаагүй хүн гэсэн ойлголт биш шүү дээ. Эрч хүчтэй, зоригтой, шийдэмгий, сайн муу зүйлсээ үүрээд гарах тэнхээтэй хүнийг хэлнэ. Бид алт зэсийн супер циклийг алдах гэж байна. АМНАТ-аа бууруулах гэтэл ганц нэг хүн эсэргүүцээд лайв хиймэгц түүнийг даадаггүй байна. Ийм хэмжээний шүүмж даахгүй бол төрийн тамга хөгцрүүлээд хэрэггүй шүү дээ. Төрийн тамгыг чинь төрийн ажлыг урагшлуулах гэж, популизмыг сөрөх гэж атгадаг.
Мөн, сая Алт-3 төслийн талаар яригдлаа. Тэр бол булш бунхан ухах гээд байгаа асуудал биш, Ноён уулаас 4 км зайтай гээд Ерөнхий сайд хүн шиг гарч ирээд хэл л дээ. Засгийн газар хуулиа өөрөө оруулж ирчхээд хэдэн гишүүн уурламагц буцаагаад татчихаж байна. Хаана байна, өнөө манлайлал. Орлогоо нэмэгдүүлж байж төрийн үйлчилгээгээ сайжруулна, төрд ажиллаж байгаа хүмүүсийнхээ цалин орлогыг нэмэгдүүлнэ биз дээ. Энэ ажлуудаа хийх ёстой.
АМНАТ гэдэг бол Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр. Манай үнэлгээ дэлхийн жишгээс өндөр. Ямар ч хөрөнгө оруулагч зарлага нь орлогоосоо даваад байвал бизнесээ хийхгүй шүү дээ. Бид АМНАТ-аа бууруулчих юм бол Оюу Толгой, Эрдэнэт үйлдвэр гэх хоёр газраа шимээд байдгаасаа гарна. Олон төслүүд ашиглалтад орно, олон хүн ажилтай болно. Мөн төр нь олон эх сурвалжаас орлого төвлөрүүлнэ. Үүнийг явуулах ёстой. Төрийн тамга атгасан гэдгээ л ухамсарламаар байна, улс төр бус.
Н.Учрал сайд сонгуулийн төлөө ажил хийгээгүй гээд хэлж байсан. Сонгуулийн төлөө л байгаа биз дээ. "Сонгуулиар намайг ална, намайг огцруулна" гээд л сүүлээ хавчиж байна. Үнэхээр төрийн төлөө юм бол нүүрээ маажуулаад дайр л даа. Улсын Ерөнхий сайд гэдэг бол Улсынхаа эцэг гэсэн үг биз дээ. Орлого олох ёстой, тэгж байж хүүхдүүдээ сургууль соёлд сургаж, мэдлэгтэй боловсролтой болгоно. АМНАТ, Алт-3 дээр Ерөнхий сайд арчаагүйгээ харууллаа.
-Дөрөв хоногийн өмнө манай Засгийн газар Рио Тинтотой "Оюу Толгой"-н асуудлаар хэлэлцээр хийлээ. Нэг талдаа түүхэн хэлэлцээр хийлээ гэх боловч, нөгөө талд түүхий хэлэлцээр байсан гэж талцаад буй. Үүнийг хэрхэн дүгнэж байна вэ?
-Логикоор нь ярья. Зээлийн хүүг нь 12-оос 7 орчимд бууруулж байна. Тэрнийхээ зөрүүнд ногдол ашиг, хүртэх хугацааг нь наашлуулсан. Эхний гурван жилдээ сайхан юм шиг санагдах боловч сонгуулийн ард нөхцөл байдал нэг их өөрчлөгдөхгүй л юм болно.
Бүгд пи-ар хийгээд, дусал барьж гүйгээд байна. Битгий андуураад байгаарай. Монголын улстөрчдөд хандаж хэлэхэд өнөөдрөөрөө битгий амьдраарай. Далай их өргөн, Монголын заяа их шүү. Энэ хэлэлцээр дээр нэг их хөөрцөглөөд байгаа зүйл алга, бас хойно суучхаад татаж чангаах хүсэл алга байна. Үр дүн гаргаж байгаагаа хэтийдүүлж, нэгийг зуу гэж ярих хэрэггүй л гэж үеийнхээ залуучуудад зөвлөе дөө.
-2022 оны баяр наадмаар зодоглосон. Таван минут барилдана гэж бодсон. Худлаа л юм билээ л дээ, 1:30 минут л барилдсан. Амгаа заан намайг зөөлөн тавьсан, түүнд нь их баярладаг даа-

-Таны хамгийн дурсамжтай наадам хэзээ тохиож байв. Тухайн үеийн дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-Ойлгомжтой, 2022 оны наадам. Барилдсан гэж хэлж чаддаггүй юм. Бөхийн бэлтгэлийг зориуд хийж, 1024 бөхийн барилдаанд бүртгүүлж төрийн наадмын торгон дэвжээнд гарсан хэсэг маань хамгийн тод дурсамжтай наадам байна.
-Энэ жил мөн тэгш ой тохиож байгаатай холбоотойгоор 1024 бөх барилдах гэж байна. Дахиад зодоглох юм биш биз дээ?
-Барилдахгүй ээ, барилдах нь битгий хэл "ба" ч байхгүй хүн шүү дээ би чинь. Тэр жил барилдсан шалтгаан бол, наадмаа өнжсөнд байсан. Ингэж болохгүй шүү дээ гэж хашхираад бараагүй. Тиймээс наадам ямар сайхан болохыг, бөх гэдэг ямар учиртайг мэдрүүлж харуулах зорилгоор л зодоглосон. Тэр зорилго маань биелсэн гэж боддог оо.
-Та тэр наадамд хэнтэй учраа таарсан билээ. Мөн барилдаан нь хэчнээн минут үргэлжилсэн бэ?
-Таван минут барилдана гэж ярьсан, бодсон. Худлаа л юм билээ л дээ. 1:30 минут л барилдсан. Улсын заан Д.Амгаланбаатартай таарсан. Амгаа заан намайг зөөлөн тавьсан, түүнд нь их баярладаг даа.
-Хүүхэд насны наадамтай холбоотой хөгжилтэй дурсамжаасаа хуваалцаж болох уу?
-Чингис хааны мэндэлсний 840 жилийн ой гэж санаж байна. Долоодугаар анги байсан санаж байна. Өсгөлүүн, том биетэй хүү байлаа л даа. Аав минь надад "миний хүү барилдчих юм биш үү" гээд өсвөрийн барилдаанд бүртгүүлчихсэн. Надад зодог шуудаг байдаггүй, аавд ч байхгүй. Аав найзынхаа зодог шуудгийг гуйж надад өмсүүлж байлаа. Гэтэл шуудаг нь надад багадаж байсныг санаж байна.
Тэр үед ямар ч бэлтгэл хийгээгүй. Барилдах гэж өрөөд л, нэгийн даваа дээр давхар хамуулаад л унасан юм. Уг нь аавтайгаа цуг явсан. Гэтэл уначхаад үзэгчдийн суудал руу яваад очтол миний хувцас үлдчихсэн, аав явчихсан байх нь тэр. Гэртээ яваад иртэл аав зурагтаар бөхөө үзээд сууж байна. "Та яагаад хаяад явчхав аа" гэж асуухад аав над руу эргэж харахгүйгээр "Миний хүү барилдахгүй юм байна аа" гэсэн. Аав хүн үнэнийг л хэлсэн нь тэр.
Би цэнгэлдэхийн гадна зардаг шагийн билет авч үзнэ. Билет худалдаж авч байгаагаа бичлэг хийж, Н.Номтойбаяр сайдад харуулж байгаад үзнэ гэж бодож байна.

-Энэ жилийн баяр наадамтай холбоотой олон асуудлууд яригдаж байна. Үүний нэг нь 1024 бөх барилдах гэж буйтай холбоотой гурван хоног барилдааныг зохиохоор болсон. 10-ны өдөр 1,2-ын даваа эхэлнэ. Гэтэл есөн хөлт цагаан туг 10-ны орой цэнгэлдэхэд залрахаар буй шүү дээ. Доогуур давааны бөхчүүд есөн хөлт цагаан тугаа тойрч чадахгүй болчхоод байна?
-Туг цэнгүүлэхээс өмнө бөхийн барилдаан эхэлнэ гэдэг бол Монгол наадмыг доромжилж байгаа үйлдэл. Монгол наадам гэж юу юм бэ. Есөн хөлт цагаан туг гэж яагаад ийм үнэ цэнтэй зүйл юм бэ. Монголын нууц товчоон дээр 1206 онд Хэрлэнгийн хөдөө арал дээр Их эзэн Чингис хаан Монгол Улсаа байгуулаад есөн хөлт цагаан тугийг тахиж, наадам хийж байсан. Одоо 820 жилийн тэгш ой нь тохиож байна. Яг энэ тэгш ой дээр Төрийн наадмын нэг, хоёрын давааг есөн хөлт цагаан туггүй хийх гэж байгааг санаатай доромжлол гэж үзэж байгаа. Монгол үндэсний бөхийн холбоо, бөх сайн мэдэхгүй Шадар сайдын гараар Монгол төрийн наадмыг доромжлох гэж байна. Тиймээс үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч анхааралдаа авах ёстой. Монголынхоо өв уламжлал, түүх соёл, ондоошил, бахархал, эв нэгдлийг бэлгэ тэмдэг болсон үнэт зүйлсийг сайн мэддэг хүмүүс төрийн шийдвэр гаргах түвшинд багассан байна. Мэдэж, мэдэрч байх үүрэгтэй.
Хүн хүний сонирхол өөр л дөө. Манай Шадар сайд Үндэсний бөх нэг их шимтэж үздэггүй байх. Гэхдээ шийдвэр гаргаж байгаа хүний эргэн тойронд байгаа хүмүүс зөв зүйлсийг зөвлөх хэрэгтэй. Ц.Магалжав гэдэг хүн үүн дээр нүгэл үйлдэх гэж байна. Санаатай үйлдэл гэж харж байгаа. Есөн хөлт цагаан туг гэдэг маш өргөн утга агуулгатай зүйл шүү дээ. Гэтэл төрийн далбаагаа л тойрчих гэж хэлж байна. Энэ улсын их баяр цэнгэл наадам бус, Их Монгол улс байгуулагдсаны ой биш зүгээр Үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн байсан бол хамаа алга. Чулуугаа тойрно уу, далбаагаа тойрно уу, хамаагүй. Гэтэл Их Монгол Улс байгуулагдсаны тэгш ойг тэмдэглэх гэж байж Их Монгол Улсынхаа төрийн сүлдийг, Их эзэн Чингис хааныхаа тахиж байсан төрийн сүлдийг тойруулахгүйгээр бөхийн барилдааныг эхлүүлнэ гэдэг бол санаатай л үйлдэл.
Ц.Магалжаваас Үндэсний бөхийн өв уламжлалыг удаа дараа уландаа гишгэх гэсэн оролдлогууд гарч байгаа. Сүүлийн үед ямар учиртай хүн юм бэ гэж бодогддог боллоо. Бөхийн хувцас хэрэгсэл, цэцийн хувцас хэрэгсэл, цол гуншин гэх мэт олон зүйлсээр оролдох гэж хичээдэг хүн шүү дээ. Мөн төр нь наадмаа хийгээгүй жилийн нэг холбооны барилдааныг төрийн цол олгоно гэх мэтээр наадмыг үнэгүйдүүлэх алхам хийсээр ирсэн. Энэ хүн дээр онцгой анхаарах шаардлага үүссэн гэж харж байгаа.
-Баяр наадмын өдрүүдээр юу хийж өнгөрөөх төлөвлөгөөтэй байгаа вэ. Наадмын нээлтийн үзвэрийн УИХ-ын гишүүдэд тараадаг урилгатай холбоотой асуудал дэгдлээ шүү дээ. Үүнд байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Арчаагүй залилан л явлаа. Наадмын нээлтийн үзвэрийн бүх билетийг зарна, гишүүдэд өгөхгүй гэсэн. Гэтэл над руу Төрийн ёслол хүндэтгэлийн газраас залгасан. "Та наадмын нээлт үзэх үү" гээд. Жижиг гэлтгүй хүний хандлага харагддаг. Төр төмбөгөр, ёс ёмбогор. Монгол улс парламентын засаглалтай орон. Төр нь наадмаа хийж байна, уригдсан бол төрөө хүндэтгээд очоод үздэг. Гэтэл гуйж очдог юм шиг мэдээллүүд өгсөн. Дараа нь урилга өгнө, тэр нь үнэтэй ч гэх шиг. Хэнээр тоглоод байгаа юм. Өмнө нь үнэгүй үздэг байсан уу, үгүй шүү дээ. УИХ-ын Тамгын газраас төсвийг нь гаргаад үзүүлдэг л байсан. Ийм залилангаа боль. Бие биеэ хоёрын хооронд юманд битгий хуур.
Би ноднин л анх удаа төв асарт сууж наадам үзэж үзлээ. Тэгэхдээ нэлээд баруун талд нь очиж суугаад үзсэн. Яагаад гэвэл би төрийг дээдэлдэг хүн. Тэр асарт Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УДШ-ийн Ерөнхий шүүгч, ҮХЦ-ийн дарга л суу. Бусад суудалд, ахмад бөхчүүд, аварга арслангууд, олон улс, тив дэлхийд эх орныхоо нэрийг гаргасан хүмүүс, хүндтэй гаднын зочид л суух хэрэгтэй. УИХ-ын гишүүд тэнд юугаа хийх юм.
Наадам дөхөхөөр Шадар сайд нарт олон бэрхшээл, зовлон гарч ирдэг. Олон гуйлгад дарагддаг, өндөр ачаалалтай байдаг. Үүнээсээ болоод гишүүдэд билет өгөхгүй гэх шийдвэрийг бодоод гаргачихсан. Үүнийгээ дараа нь бодож үзсэн байх. Хүмүүс мөн санал хэлсэн байж мэднэ. Бодож байж дуугарч байх хэрэгтэйг ойлгосон байх. Ер нь төр төмбөгөр, ёс ёмбогор шүү дээ.
-Та тэр төлбөртэй урилгыг нь авсан уу, наадмын нээлтээ үзэх үү?
-"Наад хууран мэхлэлтээ зогсоо, би очихгүй" гэсэн юм. Очуулахгүй гэсэн биз дээ, тэрэндээ л бай. Бусад нь ч битгий оч. Гэхдээ энэ хэд чадахгүй л дээ. Яг үнэнийг хэлэхэд манай гишүүдээс бөх сонирхдог нь цөөхөн. Нээлтэнд гоё гангалах гэж очдог нь маш олон. Наадмынхаа үнэ цэнийг ойлгохгүй, хайрлахгүй.
Цэнгэлдэх тойроод билет зарж байдаг юм. Шагийн билеттэй холбоотой ямар асуудал дэгдэж байгааг Н.Номтойбаяр сайд харж л байгаа. Сайд өөрөө буруу зүйл хийсэн. Одоо наадмын өдрүүдээр түүнийгээ үүрнэ биз.
Наадмынхаа билетийг төр нь өөрөө тарааж, бизнес хийсэн. Тэр нь бөөн будилаан. Зүгээр хувийн хэвшлүүддээ өгөөд борлуулах боломж байсан. Хувийн хэвшлүүд нь тоо ёсоор нь зараад өгнө шүү дээ. Шагийн тасалбарын ард төрийн хэдэн дарга нар л байгаа.
Би цэнгэлдэхийн гадна зардаг шагийн билет авч үзнэ. Билет худалдаж авч байгаагаа бичлэг хийж, Н.Номтойбаяр сайдад харуулж байгаад үзнэ гэж бодож байна.
-М.Лхагвагэрэл заан энэ жил их онцгой байгаа даа. Отгонтэнгэр хайрхны тахилгын үеэр хөтөлж авч ирсэн Очирваань хайрхны уналга сэтэрлэсэн. Тэр нь эзэндээ сайхан очсон. Бөхчүүддээ хандаж хэлэхэд М.Лхагвагэрэл зааныг сайн хараарай-

-Энэ жилийн наадмын түрүү бөх хэн болох бол. Таны тааварт хэн бууж байна вэ?
-Би бөхчүүдээ дэмждэг, үздэг хүн. Энэ жил олон сайхан залуучууд барилдахаар бэлдэж байна. Манай Дархан аварга Н.Батсуурь бэлтгэлээ сайн хийж байна. Би нутаг усаар ярих дургүй. Үндэсний бөх бол үндэсний бөх. М.Лхагвагэрэл заан энэ жил их онцгой байгаа даа. Сая Отгонтэнгэр хайрхны тахилга их сайхан болсон. М.Лхагвагэрэл маань энэ жил чөлөөт бөхийнхөө бэлтгэлийг хойш нь тавиад жингээ тавьсан буй. Отгонтэнгэр хайрхны тахилгын үеэр хөтөлж авч ирсэн Очирваань хайрхны уналга сэтэрлэсэн. Тэр нь эзэндээ сайхан очсон. Бөхчүүддээ хандаж хэлэхэд М.Лхагвагэрэл зааныг сайн хараарай.
-Наадмын урт амралтаар юу хийхээр төлөвлөж байна вэ?
-13-нд Адууны баяр үзнэ. Миний аав адуучин хүн байсан. Иймд тус баяраар адууны жагсаал болох юм билээ. Түүнд оролцоно гэх бодолтойгоор эмээлээ зэхэж байна. Долоодугаар сарын 14-нөөс аавынхаа нутаг руу явна. 20-нд Улаанбаатарт ирээд тойргийнхоо иргэдтэйгээ уулзалтаа хийх төлөвлөгөөтэй байна. Мөн намрын чуулганд ямар хуулийн төсөл дээр ажиллах талараа зэхнэ. Би ирэх намрын чуулганаар нэлээд галтай сэдэв барьж авч, зүтгүүлэхээр байгаа. Удахгүй түүнийгээ зарлана.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Лодойсамбуугийн хэлдэг зарим үг хатуу ч гэлээ төрд ийм шулуун хүмүүс хэрэгтэй юм биш үү
Лодойсамбуугийн хэлдэг зарим үг хатуу ч гэлээ төрд ийм шулуун хүмүүс хэрэгтэй юм биш үү
Uls tur gej poprood suuh bish shiidver gargaj hariutslaga uureh gazar shuu
Учрал арай л олон нийтийн сэтгэгдлээс айгаад байх шиг харагдаж байна
Amjilt gargah gej baigaa bol neg heseg humuusiin shuumjleliig daah l heregtei
Нүүрээ маажуулаад ч хамаагүй улсын эрх ашгийн төлөө явдаг удирдагч хэрэгтэй
Ene zasag shiidver gargaad daraa ni butsaagaad baih yum
Хуулиа өөрсдөө өргөн бариад өөрсдөө татдаг нь үнэхээр ойлгомжгүй
Yag l social deerh setgegdel unshaad ajlaa hiideg bolson yum shig
Zorigtoi hun l iim alban tushaald suuh yostoi
Хэлдэг нь ширүүн ч бодох зүйл их байна даа
Populizmaar uls oron hugjihgui gedgiig oilgoh tsag boljee
Ажлаа хийх гэхээр эсэргүүцэл гарна, түүнийг давах л үүрэг биз дээ
Neg l ih PR hiisen humuus olshirch dee
Shuumjlel daahgui bol tom alban tushaal hunddene