Гадаад мэдээДЭЛХИЙ

“Apple” компани богино хугацаанд 5 их наядын босгыг давлаа

Мягмар гарагт /2026.07.28/ “Apple”-ийн зах зээлийн үнэлгээ богино хугацаанд 5 их наяд ам.доллар давжээ. Ингэснээр “Apple” тус босгыг давсан хоёр дахь компани боллоо. Өмнө нь 2025 оны аравдугаар сард “Nvidia”-гийн зах зээлийн үнэлгээ 5 их наяд хүрч байжээ.

Энэ сарын эхээр “Apple” зах зээлийн үнэлгээгээрээ “Nvidia”-г гүйцэж, дэлхийн хамгийн том зах зээлийн үнэлгээтэй компани болслон юм. Мягмар гарагийн арилжаагаар “Apple”-ийн хувьцааны үнэ 342.89 ам.доллар хүрснээр зах зээлийн үнэлгээ нь 5.036 их наяд ам.доллар болжээ. Харин одоо хувьцаа нь 340 орчим ам.доллароор арилжиж байна.

2026 он гарснаас хойш “Apple”-ийн хувьцаа 25 орчим хувиар өсжээ. Энэ нь технологийн “Magnificent 7” гэдэг компаниудын өсөлтөөс давсан үзүүлэлт юм. “Apple” бусад технологийн томчуудтай харьцуулахад хиймэл оюун ухаан хөгжүүлэлтэд ихээхэн хэмжээний мөнгө зарлагадаагүй, мөн бүтээгдэхүүнүүд нь хэрэглэгчид дунд эрэлттэй байгаа учир “Magnificent 7”-гоос илүү өсөлттэй байгаа аж.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button