НИЙГЭМНийгэм мэдээ
Шатахуун "шаглаж" зарсан иргэнийг ₮200 мянга , хуулийн этгээдийг ₮2 саяар торгоно

"Шагийн шатахуун авна. Утасны дугаараа. Шатахуун байна. Нэг литр нь ₮10,000, хүргэлт үнэгүй" гэх зарууд цахим орчинд хөвөрч байна. Улс даяар шатахуун ховордож эхлэх үед шагийн бизнес цэцэглэдэг болоод нэлээд жилийн нүүр үзэж буй. Тэгвэл энэ жилийн шагийн шатахууны үнэ ₮8,000-10,000 хооронд байгаа аж.
Зөрчлийн тухай хуулийн 7.14 дүгээр зүйл "Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль зөрчих" 3.3 Тусгай зөвшөөрөлгүйгээр жижиглэнгийн, эсхүл бөөний худалдаа эрхэлсэн бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуультай юм.
Б.АЗЖАРГАЛ




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Хятдын засаг иргэдээ гадаадад гаргахгүй болж иргэдийнхээ паспортыг хураах, гадаад аялахыг хүртэл хорьдог болж. Хятдууд орж ирвэл хятад руу нь буцаах хэрэгтэй. Эдийн засаг нийгэм маш их хордож муудсанаас хүмүүс нь гадаадад гарч байгаагаас болж гаргахгүй барьдаг болсон бололтой
Өмнөговь аймагт А 92 бензин 1 литр тутамдаа 15000 төгрөгөөр шаглаж зарж байна