Г.Дамдинням 4-р сард гарсан тогтоолыг саяынх мэтээр зарлаж, төсөвт ирэх 500 тэрбум замхарна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өчигдөр газрын тосны бүтээгдэхүүний гаалийн албан татварыг тэглэх шийдвэр гаргасан талаараа зарлав. Уг нь 3-р сард Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай УИХ-ын 1999 оны 27-р тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлж, батлуулсан.
Ингэснээр шатахууны гаалийн албан татварын хувь хэмжээг тогтоох эрхийг Засгийн газарт өгсөн гэсэн үг.
2018 оноос АИ 92, АИ 80 бензинийг онцгой албан татваргүй болгож, 2022 онд мөн УИХ-ын өргөн барьсан Мах, гурил, газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хомсдол үүсгэхгүй байх арга хэмжээ, цогц төлөвлөгөөний хүрээнд газрын тосны бүтээгдэхүүний импортын гаалийн албан татварын тав хүртэлх хувьд зохицуулалт хийх шийдвэр гаргасан юм.
Мөн л ялгаагүй гаалийн татварын зохицуулалт хийх эрхийг Засгийн газар өөр дээрээ авч байв. Энэ нь дизель түлшний онцгой албан татварыг шаардлагатай тохиолдолд Засгийн газар өөрөө зохицуулахаар болж байсан гэсэн үг.
Түүнчлэн 2024 онд ч мөн автобензин, дизель түлшний үнийн огцом хэлбэлзлээс сэргийлж, нийлүүлэлтийг тогтвортой байлгахын тулд шат дараатай олон арга хэмжээ авсны нэг нь 2025 оны төсвийн төсөлд зарим төрлийн газрын тосны бүтээгдэхүүний гаалийн болон онцгой албан татварын 2025 оны 1-р сарын 1-ийг хүртэл 0 төгрөг болгож байсан удаатай. Засгийн газрын тогтоолын төсөлд тусгаж оруулж ирсэн юм.
Тухайн үед Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилтай танилцах үеэрээ бүтээн байгуулалтын ажлыг яаравчлуулж 2027 он гэхэд ашиглалтад оруулах чиглэл өгч байсан. Улмаар Энэтхэгийн ЭКСИМ банкнаас дахин санхүүжилт татах ажлыг зохион байгуулж, улсын төсвийн гадаад өрийн таазыг хэтрүүлсэн. Гэтэл 2028 онд уг үйлдвэр ашиглалтад орно гэдэг.
Он цагийг харвал, ерөөс өнөөдрийг хүртэл газрын тосны бүтээгдэхүүний гаалийн албан татварыг авч шальсан зүйл сүүлийн жилүүдэд бага. Уг нь газрын тосны бүтээгдэхүүний импортын гаалийн албан татварын орлого гэж улсын төсөвт жилдээ 400-500 орчим тэрбумыг төвлөрүүлдэг.
АИ-92 автобензинээс жилд ойролцоогоор 100 тэрбум төгрө, Дизель түлшнээс жилд ойролцоогоор 300 тэрбум төгрөг буюу сард АИ-92-оос 9 орчим тэрбум, дизель түлшээс сард 25 орчим тэрбумыг төвлөрүүлэх боломжтой.
Ерөнхий сайд, Аж үйлдвэрийн сайд болгон газрын тосны бүтээгдэхүүн импортлогч дотоодын ААН-үүдийг гаалийн болон онцгой албан татвараас нь чөлөөлсөөр ирсэн. Хариуд нь бид шатахуундаа дугаарлаж, улсын төсөвт ч нөхөөс үүсэж, иргэдийн татвараар улс төсвөө бүрдүүлсээр байна.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголынтөрөөр мөн иргэдээрээ даажигнан тохуурхаж хувийн амбиц хэтэвчээ зузаалдаг энэ замбараагүй байдал үнэхээр замаа алдлаа.Хяналтгүй галзуурч дураараа авирлаж байна даа үхэр шигээ тэнэг болсон монголчуудаа ингэж ноолуулж дарлуулж байгаад мөхөх юм уу?Тэргэнд хөллүүлсэн шар үхэр төхөөрүүлсэн нөхдийхөө махыг жайжигнан зөөсөөрөөн байгаад хамгийн сүүлд өөрөө сүхдүүлэн цуслууж арьсаа хуулуулдаг үлгэрийг сануулья.Энэ сайданцар Дамдинням төрийн хүний намба төрхгүй,дунд сургуулийн ахлах ангийн далчигар бацаан шиг нөхөр шүү.Ийм чадваргүй бүхэл бүтэн бодлогын яам байтугай нэг жижигхээн сумын баг удирдах чадваргүй нөхөр яахаараа ингэж улсаа хорлож байдаг юм бэ? улс төрч хүний алсын бодолгүй зүгээр л салхи хаашаа хамхуул тийшээ гэдэг шиг гар байна.Гадаадаас шатахуун оруулж ирж зардаг кампиануд гаалийн татвараа тэглэхгүй бол бид үхлээ гэж орилолдоод тэглүүлсэн тэгэнгүүтээ үнээ нэмж даапаалсан.Морь унасан толгойгүй хүн шиг энэ төр бүрэн бүрэлдхүүнээрээ оцгорч чаддагаар нь ажлаа хийлгэе Учрал бол гүйцэтгэх засаглалаа толгойлж чадахгүй маш сул удирдагч гэдгээ олон зүйл дээр баталлаа чи одоо өөрөөн огцорч гай болохооргүйгээр улс төрөөс холдож тэр их засгаа очиж удирд
УХААНГҮЙ НОЁОНД УРГАШГҮЙ АЛБАТ ТӨР ТҮМНИЙ СААД ямбийням
Дампуу, орон гарангууд тонилцгоо !!
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
ЕР НЬ САЙХАН ХУДАЛЧ ЮМАА
ТЭНЭГ ДАМДИННЯМ-Г БУУД !!!