КОП-ын өмнөх хичээлт ба чуулгантай зэрэгцэн дэлбэрэх нийгмийн уур амьсгал
Нэр хичээх шаардлагатай өдрүүд ирлээ. АСЕМ-аар хотоо чимэхээр ганган дэгжин охидоо төв талбай орчмоор алхуулсан түүхтэй. Хөдөөгийн хэдээ онцын шаардлагагүй бол хот хүрээ орж ирэхгүй байхыг ил тодоор уриалж байв. АСЕМ-аас хойших манай улсад зохион байгуулагдаж буй олон улсын томоохон арга хэмжээ нь КОП. Тэгэхээр бөөндөө л нэг эвтэйхэн шиг хэлбэр дүрстэй, ам хамраа мэдсэн байр байдалтай байх цаг ирж байгаа нь энэ.
Ядахад, шатахуун энэ үеэр хомсдож, Г.Дамдинням сайдын хэлснээр 4 сарын хэрэглээгээ манай монголчууд наадмын 10 хоногт аялаад барчихлаа. Копоор 5000 орчим гадны зочин ирнэ гээд байдаг, онгоцны шатахуун 3 хоногийн нөөц рүү ортлоо дундарч, Г.Дамдинням сайд сандрахдаа БНСУ-аас гуйсан болж таарсан.
Хаагуур яаж, ямар үнээр тээвэрлэгдэх нь асар тодорхойгүй өнөөх ажлаа тэр "Монголын заяа их ээ" гэж тайлагнасан юм. Зэрэгцээд Б.Мөнхтамирын үед авсан МИАТ ТӨХК-ийн түрээсийн онгоцууд эвдрэх нь их, нислэг хойшлох нь ч нэлээд болов. Эрх биш гадныхан нисч ирэх онгоц сэлтээ өөрсдөө сонгоод зохицуулдаг байгаа.
Их дээд сургуулиудын хичээлийг онлайнаар болгож, есдүгээр сарын 15-наас танхимаар цугуулахаар танилцуулсан нь хөдөөгийн оюутнуудыг хотод ирээд үймээд баймуужин хэмээсэн сэрэмжлүүлэг ээ. Хаа очиж, Боловсролын сайд Л.Энх-Амгалан хичээл сургууль цуглах зэрэг нарийн зохицуулалт дээр Н.Учралдаа нэмэр боллоо.
Сангийн сайд З.Мэндсайхан өчигдөр мэдэгдэл хийхдээ алдагдлаа 2.1 их наядад хүрч, оны сүүлээр төрийн алба хаагчдын цалинд хүндрэл учрахаар байгааг ил тод зарлалаа. Муу нуухаар сайн илчил гэж, ковидынх шиг төр хэмнэлтийн горимд шилжих болсон нь энэ. "Дураар зоргоор мөнгө үрэв ээ" гэдэг мессижээ Сангийн сайд мэдэгдлээ. Сангийн яам өдийд 2027 оны төсвийг боож буй тул З.Мэндсайхан тоонууд ер ямар чигтэй байгааг хамгийн сайн мэдэж байгаа.
Энэ үеэр шатахуун импортлогчид хамгийн ихээр хожив. Зуд болохоор нохой зоолдгийн үлгэрээр тэд шатахуунаа ямар ч импортын татваргүй авч, агуулах саваа улсаар бариулах ажлаа эрчимжүүлэхээр болов. Ер нь Г.Дамдиннямын нийгмийн шинжтэй пижигнээн болох бүрд бизнес талд боломж өгч, олон нийтэд энэ ачааг нь үүрүүлдэг ажиллах арга барил ингэж биежсээр байна. Импортлогчдоос ирэх татвар алга болчхоор Сангийн сайд яаж энэ орон зайг нөхнө гэдгээ танилцуулахгүй өнгөрөв.
Н.Учралд нигймийн чанартай галтай ажлуудаас нь үүрэлцдэг, хойд урд хөршийн ая эвийг олоод нүүрсээ ачуулихдаг, шатахуунаа ваад ирдэг сайд энэ үед хамгийн их хэрэгтэй байна. Энэ дунд нэг бүдэчсэн сайд тавьчхаад бусад бүх салбараа чирүүлчхэв. Копын өмнө нэр хичээж, танхимаараа асуудлаа давах шаардлага залуу Ерөнхий сайдад ингэж үүслээ. Копоор ганган дэгжин, орос хэл мэддэгээ л өмнөө тавьж, өөртөө бүр нэг дурлачхаад яваа Б.Батцэцэг улсынхаа нэрийг аваад гараасай гэж залбирах л үлдэв.
Зуны уулзалтуудаар намар Н.Учралын танхимыг унагаад хэн хэн сайдаар ажиллах хувилбарууд яригдсан болж таарсан. Мөнхүү Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших дүрүүд ч яригдсан гэх.
Ийм нөхцөлд намын даргын хувиар 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг удирдах учиртай Н.Учрал энэ намрын нийгмийн уур амьсгал хамгийн хүнд даваа болох нь ээ. Шатахууны үнэ, эрэлтээ тогтворжуулж чадахгүй бол КОП-ын дараа юань чангарч, ургац хураалт эхэлж, улс орон даяар их хөдөлгөөний цаг өрнөчихнө.
Нэг л нийгмийн уур амьсгал Засгийн газрын эсрэг босоод ирвэл сөрөг хүчин дуугүй суухгүй. Энэ хөрсийг ашиглах нь тодорхой. Дээрээс нь УИХ дахь МАН-ын бүлгийн 30 гишүүн ямар тохиол хүлээх үү гэдэг бодоход ч тодорхой логик юм.
Хаа очиж, энэ зун хот шүүмжлэл дунд живсэнгүй. Нийгмийн анхааралд ч өртсөнгүй. Залуу дарга нь намар намын хороогоо Х.Нямбаатараас авна гэж үзэхгүй л тал талдаа улстөрийн тохироотой тул ингээд яваад байхаар харагдаж буй. Улс төрийн хүрээнийхэнд компын өмнө хэрүүл уруулдаа живэлгүй, хурал хуйгаа хүн дүрстэйхэн хийх нэгдмэл хүсэл байна. Эрх биш нэг улс юм гэсэндээ сөрөг хүчин нь энэ цагаар эврүү, зөөлөн байж үзүүлж байна. Гэхдээ намар бол хэн ч дуугүй байхыг үл хүсэх, тэссээр тэсрэхээс аргагүй тийм нөхцөл үүсэх цаг юм.
Г.ИТГЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол хэр чадлаа мэдэж Олон улсын арга хэмжээ авч баймаар юм. Шатахуунаа, эрчим хүчээ өөрөө хангадаг болмоор байна. АСЕМ гэж гадныханыг хууран гоё амьдрал харуулж, Дархан цаазтай газартаа 50 гаруй хаус барьж өөрсдөө авдаг, тасарсан тэрбумтнууд тэнд ялгарсан. СОР17 -ын үр ашгийг харах үлдлээ. Монгол орноо олон улсад сурталчилсан, жуулчид их ирнэ гэж хоосон юм яриад хоцрох бий дээ.
хирээ мэдэхгүй коп моп гэж тэгээд Монголд өгөөжөө өгсөн ч та нар л замаас нь хүрчихнэ биз
хүрээнийхэнд компын өмнө хэрүүл уруулдаа живэлгүй, хурал хуйгаа хүн дүрстэйхэн хийх нэгдмэл хүсэл байна. Эрх биш нэг улс юм гэсэндээ сөрөг хүчин нь энэ цагаар эврүү, зөөлөн байж үзүүлж байна...............их алдаатай юм даа, ойлгоход хэцүү лмэдээ бна шүү
өмдгүй байж барилдаач гэдэг билүү нээг л их хурал цуглаан тэмцээн уралдаан зохиосон хүмүүс
OyunErdene, Nyambaatar nart huuliin hatuu hariutslaga tootsohgui bol Uchral uuruu ch udahgui biz. Ene nam ner hundgui bolood udaj bain, hulgaig hamgaalsan klub uu. Turiin baiguulguud muu ajillaj bain, irgedee buhimduulsan, iluu bichig barimt shaardsan, torgoson, tatvarjuulsan, horison, ajaalal nemegduulsen yavdluud nemegdseer bain. ES arai ert vakumjaad ergen toirond yu bolj baigaag medehgui poprood bain uu. Danh 2 uye bolloo
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Ард түмэн хоолгүй ажилгүй байхад гадаадынхны нэрээр мөнгё хулгайлах аргаа бүр олчих юм аа! Наадхаар чинь яах юм бэ? Өр тавиад л гадаадын колончлогчдод долигоноод! Үе үеийн хулгайч нарыг эзэдтэй нь Монголоос хөөж иргэншлийг нь болиулах хэрэгтэй
Энэ унхиагүй поп нөхрийг хурдан зайлуул. Уос орон элгээрээ хэвтлээ
Урагшгүй ноёны унхиагүй албат Ямбийням тэнэгийн Монголын заяа ихээ гэж даапаалсаныг хараад нам цохимоор санагдсан
Нам, улс төрийн нохойнууд л эвтэй тохироотой байгаа юм байгаа биз. Ганц кг махаа 37 мянгаар авч хэд хоног хүргэх гэж зүдэрч байгаа, гол амарч агаар салхинд гардаг богинохон зуны сардаа бeнзинд шөнө өдөргүй оочeрлож балга юм олж авч байгаа ард түмэн яах уу, бас эвлэрэх үү
Энэ нэг Хийроогийн ясан хэдрэг хов л бичихгүй бол толгой дутуу.
Ялалт, Засаглах эрхийг авч өгсөн Оюун эрдэнэ, Нямбаатар нартайгаа иргэдийн нэлээд дэмжлэгээ алдсан. Ядаж хоттойгоо байхгүй яасан юм Нямбаатар чинь хотоо бүрэн авч үлдэх боломжтой байсан даа. Нам яахав, Нямбаатараар хотын ажлыг хийлгэ
Пязда шиг их алдаатай бичих юм аа. Пязда хөдөөний сайт.