ШТС-уудын түгээгч нар бензин дамласан гэх Г.Дамдиннямын үг
Монголчууд шатахуун худалдаж авахын тулд хотын бүхий л ШТС-уудын гадна дугаарлаж, уртаас урт цуваа үүссэн хэвээр байна.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын ахалсан Шуурхай штабынхан шатахуунтай холбоотой асуудлаар өдөр бүр хуралдаж буй. Гэтэл салбарын сайд өчигдрийн хурал дээр шатахуун импортлогч ААН-үүдэд хандан, уурлав.
Тэрбээр, "Шатахуун борлуулж буй дотоодын ААН-үүд төр засагтайгаа хамтарч ажилла. Шуурхай штабынханд мэдээллээ өг. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам та нарын өмнөөс галыг чинь үүрээд байж чадахгүй. хангалттай өмгөөлж, дэмжиж байгаа. Төр засаг эндээс нэг ч төгрөгийн ашиг аваагүй. Мэдээллээ дэлгэрэнгүй өгч, яамнаас өгч байгаа чиглэлийн дагуу ажиллаач. Орон нутагт ямар ч тэгш, сондгойгоор ялгаагүй. 50 мянгын хязгаар тавиагүй гээд мэдээллээ өгч ажиллаач гээд үүрэг даалгавар уг нь өгсөн шүү дээ. Яагаад биелүүлэхгүй байгаа юм бэ. Дотоод хяналт шалгалтаа ажиллуул гэж хэлсэн. Тусгай хяналтын байгууллагууд та нарын түгээгч нарын оролцоотой дамлаж зарж байгаа асуудлыг тогтоогоод та нарт мэдээлэл өгч байгаа. Ард нийтээрээ бүгд зүдрээд явж байхад, ААН-үүдийн дотоод зохион байгуулалтаа сайжруулаач. Яагаад ганцхан хошуугаар өгөөд байгаа юм бэ. Урт дараалал үүсгэчихээд ганцхан хошуугаар өгөхөө боль. Заавал яамны хяналт шалгалт явуулах гээд байдаг юм уу" хэмээсэн юм.
Шатахууны хомсдлыг далимдуулан дамлаж зарах асуудал үүссэнийг ААН-үүдийн түгээгчдийн оролцоотой гэж салбарын сайд нь хэлсэн үгийн араас тэд дотоод хяналт шалгалтаа илүү сайжруулах шаардлагатай байгааг эндээс харж болно.
Өнөөдрийг хүртэл ААН-үүдэд хөнгөлттэй зээл олгож, Засгийн газрын хуралдаан болон УИХ-ын чуулган дээр дотоодын импортлогчид руу чиглэсэн галыг нь үүрч ирсэн Г.Дамдинням ийн уурсаж, үг шидэв.
Сүүлд гэхэд л газрын тосны бүтээгдэхүүний гаалийн албан татварыг тэглэх шийдвэрийг гаргасан юм.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дамдинням чи дэндүү мунхаг байна. Чи оросуудтай учраа олж чадахгүй оросууд чамайг барууны гөлөг гэж харна. Орос соёл, ахуй мэддэг орос хэлтэй хүн явуулаач, ШТСуудыг 48 цагт 1 машинд 1 удаа 50000₮ бензин олгох, илүү олгохгүй байх АПП хийлгээд хатуу хяналт тавь! Дараалал үүсгэхгүй болго!
ajlaa ugsun deer bha uu ene balai daljig
Ажилаа өгсөн өгөөгүй 1 хоолойгоор түгээлт хийвэл түгжрэл байдгаараа л байна. Аж ахуйн нэгжүүд зохион байгуулалт үнэндээ алга.
Шатахуун импортлогчид бүгд хувийн компаниуд: НИК,Шунхлай,МТ Гэх мэт. Төр улсын нэгч байгууллага шатахуун оруулж ирдэггүй. Тэр хувийн комнаниуд нь ажиллаж чадахгүй байгаа юм биш үү? Гал асахаар л улс нь буруутдаг, тэгээд галыг нь унтраадаг,ашгийг нь тэр хувийхан авдаг. Энэ ямар гээчийн зохицуулалт юм бэ? Харин нефть нэрэх үйлдвэрээ барьж чадахгүй байгаа нь улсын буруу!
4-р Хороолол Өргөөгийн доод талын клонк нэг машины дараалалд зогсох хугацаа 3:30 цаг болж байж авч байна. Шатахуун хомс байж болно. Байгаагаа зөв менежментээр түгээж ажиллах, тухайлбал: өгч буй хоолойныхоо тоо, терминал, ажиллах хүн хүчээ нэмж ажиллахгүй бол жолооч нар авсан жаахан бензинээ асааж унтраасаар дуусгаж, цаг их алдаж байгаад анхааралаа хандуулна уу !!! Зөв маркетинг, менежмент энэ клонк дээр үгүйлэгдэж байна!!!
өргөөгийн доод талын колонкоос болж өгвөл битгии аваарай наад колонкийн нөхөд чинь энгиин үед ч ядаргаатай өгдөг гэр ойр учираас
Дамлахаас гадна автоматаар шахаж бгаа шүү гээд...ерөөсөө зүү нь дээглэхгүй юм!!!!
Бүгд шатахуун түгээгч нарын тусгай зөвшөөрлийг цуцлаач.Олон жил толгойг нь илж зохицууллаа одоо болоо юм биш үү? ?.?. Алиллах ААН Ззндөө л байгаа шүү дээ. Төр засан нь урдуурна орохоо болимоор юм.
Шуналын тулам болсон компаниудыг эрхийг цуцалаачээ новшнууд
Энэ засагт иймэрхүү чадваргүй новшнууд олон байна дөө
Ишш муу болвол хүчгүй нэгэн рүүгээ гүтгэхээ болио. Ямар ч дамлах боломжгүй. Түгээгч нар ажлаас халшрах хам шинж тусаж толгой түрүү нь өвдөж эхэлж байна хар гутал минь
Uurui damchin
Uvsiin hyrgasiin gantumuriin munhzul eruugiin hulgaich narsnii buus
ОХУ д шатахууны хомсдол дараалал байхгүй 8-2нд Иркутск Красноярск хотод 65-72 рубль бна Энэ зохиомол хомсдолыг ШУНХЛАЙ ПЕТРОВИС СОД МОНГОЛ зориуд үүсгэж байгааг ЭБАҮЯ анхааралдаа авна уу
Сайд Дамдинням харинч хүнд хэцүү үед боломжийн идэвхитэй сайн ажиллаж байгаа шүү.Тэр хүнлүү оос илүү өөрсөддөө дүгнэлт хийгээч.10000 төгөргийн шатхуун авахаар очёрлохын оронд тэр цагаа бүтээн байгуулалтанд зарцуулаач.
Hoshnogii ni doloogood chamd iluu uguhuu? Pyldaga hulgaich chin