УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Н.Учрал: 11-р сараас өндөр настны тэтгэвэр дунджаар ₮220 мянгаар нэмэгдэнэ

Ерөнхий сайд Н.Учрал 1.4 их наядыг хэмнэх төсвийн тодотголыг УИХ-ын дэд даргад өргөн барьж буй талаар мэдээлэл өглөө.

Ингэхдээ "2026 оны улсын төсвийн тодотгол бол иргэдээ үнийн өсөлтөөс хамгаалах, үнийн өсөлтийг тогтворжуулах, стратегийн нөөцүүдийг хадгалахын тулд төр зардлаа хэмнэсэн шиг хэмнэж, цалин, тэтгэвэр зэрэг хэрэгтэй зүйлд зарцуулах хэрэгцээ шаардлагыг тусгалаа. Мөнгө хаана байна вэ гэх асуулт та бүхний өмнө байгаа. Төр өөрөө бүсээ чангална. Төсвөө 1.4 их наяд төгрөгөөр хэмнэж байна. Томилолт, сургалт, сурталчилгаа, тавилга хогшил, машин техник, зөвлөх үйлчилгээ, элдэв тэтгэмж, шагнал , хурал форум, баяр ёслол, илүүц тээвэр шатахууны зардал, цаасны зардлыг хэмнэнэ. Бүсээ чангалсан шиг чангална.

  • Урсгал зардлаас: 433.4 тэрбумыг
  • Нийслэлийн үнэт цааснаас: 758 тэрбумыг
  • Хөрөнгийн зардлаас: 249.5 тэрбум төгрөгийг бодитоор хэмнэж байна.

Мөн төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлыг татана. Зөвхөн төрийн албан хаагчдынхаа цалинг тавиад үйл ажиллагаагаа явуулах бололцоог бүрдүүлсэн. Ингэснээр төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлаас 216.3 тэрбум төгрөгийг хэмнэх боломж бүрдэнэ. Мөн бууруулах шаардлагатай бусад зардлаас 217.1 тэрбум төгрөг хэмнэнэ. Нийт 433.4 тэрбум төгрөгийг сайд нарын зардлаас татна гэсэн үг.

Төсвийн тодотголоор авч хэрэгжүүлэх арга хэмжээ

  • Боловсролын салбарын дутсан цалингийн зардал: 675.5 тэрбум
  • Эрүүл мэндийн салбарын цалинг нэмэгдүүлэх /20 хувь, 11 сараас/: 90 тэрбум
  • Соёл, спорт, бусад төрийн үйлчилгээний салбарын цалинг нэмэгдүүлэх /50 хувь, 11 сараас /: 80.1 тэрбум
  • Нийгмийн даатгалын хуулийн хэрэгжилтийг наашлуулж, ахмадуудад суурь тэтгэвэр олгох /11 сараар/: 196.3
  • Мах, гурил, хүнсний ногооны хангамжийг тогтворжуулна: 150 тэрбум
  • Хэрэглэгчдийн ирэх ачааллыг зохистой хэмжээнд хөгжүүлж, эрчим хүчний тарифын алдагдалд татаас олгох: 107.3 тэрбум
  • Эрчим хүчний салбарын их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэл: 92.7 тэрбум
  • Гэрт ойр сургууль хөтөлбөр: 50 тэрбумыг төсөвлөнө.

11-р сараас тэтгэвэр дунджаар ₮220 мянгаар нэмэгдэнэ

Нийгмийн даатгалын шинэчлэлийг УИХ-аар баталсан. Нийгмийн даатгалын багц хууль дээр суурь тэтгэврийг тусгасан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон бол суурь тэтгэвэр олгоно. 100-300 мянгаар тогтооно. Юугаар тооцоологдох вэ гэхээр, хамгийн бага тэтгэвэр авч байгаа иргэдийн гуравны нэг нь 20-оос дээш жил ажилласан байдаг. Илүү олон жил ажилласан нь өндөр тэтгэвэр авна гэх зарчим алдагдаж байсан учир тэтгэврийн реформыг баталсан. Энэ нь 11 сараас дагаж мөрдөгдөхөөр төсвийн тодотголыг дагуулан өргөн мэдүүлж байна. Зардлыг нь төсвийн тодотголоор хэмнэх 1.4 их наядаас шийдэж байна. Дунджаар 220 мянган төгрөг нэмэгдэнэ. Гэхдээ энэ нь ялгаатай.

Хамгийн бага дүнгээр тэтгэвэр тогтоолгосон иргэн дээр 300 мянга орчим, өндөр тогтоолгосон тэтгэвэртэй иргэнд арай бага байхаар индексжүүлэн нэмнэ.

Цалин хөлсний тухайд

Төр зардлаа хэмнэж танасан учир иргэдээ үнийн өсөлтөөс хамгаалах үүднээс цалин хөлс дээр бодлого гаргах нь чухал байна. Ирэх оны төсвийг дагалдуулан цалин хөлсний нэмэгдлийг буюу 33 хуулиар төрийн албан хаагчдын цалинг ялгамжтай тогтоосон байсан дуусдаггүй яриаг дуусгана. Та бүхэн мэдэж байгаа, манай Засгийн газар байгуулагдсан даруйдаа боловсролын салбарын цалингийн ойлгомжгүй байдлыг зассан. Эрүүл мэндийн салбарын цалинг мөн 30 хувиар нэмэгдүүлсэн.

Цаашид төрийн албан хаагчдын цалинг ялгамжгүйгээр 50 хувиар нэмэгдүүлэх бэлтгэлийг хангаж байна.

Стратегийн зарим барааны нөөц, хангамжийг тогтворжуулна

Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт иргэдэд хүндээр тусаж байна. Бид хяналтыг сайжруулахын тулд Сангийн яам дээр ажлын хэсэг байгуулж, махны нөөц бүрдүүлээд иргэдэд нөөцөлсөн мах очиж байгаа эсэхийн хяналтыг хийнэ. Энэ бүх хяналтыг цахимжуулсан. Өмнө нь мах нөөцөлдөг, хөнгөлттэй зээл компаниудад олгодог, компаниуд зээлсэн мөнгөө мах нөөцлөхөд зарцуулсан эсэхийг хянаж чаддаггүй байсан. Сая Засгийн газрын шийдвэрээр нөөцийн махны агуулахыг эзэмшиж байгаа компани дээр зээлийн шугам үүсгээд иргэн агуулахад мах авч ирсэн тохиолдолд иргэний дансанд төлбөр шууд орж, зээл нь компани дээр нь бичигдээд явах зохицуулалтыг хийсэн. Үүнийг Монголбанкны удирдлагуудтай хэлэлцсэн.

Мөн стратегийн зарим барааны нөөц бүрдүүлэлтийг тогтворжуулах боломж үүссэн.

  • 100 мянган тонн Улаанбуудайн нөөц бүрдүүлнэ
  • 12 мянган тонн хүнсний ногооны нөөц бүрдүүлнэ
  • 20 мянган тонн махны нөөц бүрдүүлнэ
  • Зоорь агуулахын хүчин чадлыг 20 мянган тонноор нэмэгдүүлнэ
  • 299.725 м3-аар шатахууны нөөцийг нэмэгдүүлнэ.

Эрчим хүчний салбарт авах зарим арга хэмжээний тухайд

Өвөл болно. Эрчим хүчний салбарт зохих арга хэмжээг авна. Энэ салбар алдагдалтай ажилласаар өнөөг хүрсэн. Эрчим хүчний тарифыг нэмэгдүүлэхгүй гэх бодлогыг бид барьж ажиллаж байгаа. Хэрэглэгч дээр дарамт учруулахгүйн тулд татаас дээр 107.3 тэрбум төгрөгийг тусгаж байна.

Нэг. БНХАУ-аас наймдугаар сараас импортын цахилгаанаар хангахад үүсэх алдагдлын татаас: 51.4 тэрбум

Хоёр. Баруун бүсийн ОХУ-ын импортын цахилгааны үнэ, тарифын алдагдлын татаас: 30.8 тэрбум

Гурав. Төвийн бүсийн ОХУ-ын импортын цахилгааны үнийг 9.3-12.5 хувиар нэмэгдүүлсэн үнийн өсөлтийн татаас 25.1 тэрбум төгрөг

Их засвар тоног төхөөрөмжийн шинэчлэлд 92.7 тэрбум төгрөг:

Нэг. ДЦС-уудын үндсэн болон туслах тоноглолын их засвар |7 ТӨК| - 56.7 тэрбум төгрөг

Хоёр. Дулааны цахилгаан станц, дулааны сүлжээний үндсэн болон туслах тоноглолын их засвар |9 ТӨК| - 15.6 тэрбум төгрөг

Гурав. Цахилгаан дамжуулах сүлжээний үндсэн болон туслах тоноглолын их засвар |7 ТӨК| - 20.4 тэрбум төгрөг

Сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэл дээр

Шинэ сургууль барих гэхээс илүүтэйгээр гэртэй ойрхон сургууль гэх хөтөлбөрийг |2026.09.01|-нээс эхлүүлэхээр бэлтгэж байна. Анги дүүргэлт маш их байна. Бид 35-аас дээш хүүхэд нэг ангид сургахгүй байх тал дээр анхаарч энэ хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Хөтөлбөрийн эхлэл болгож төрөлжсөн ахлах сургуулиудыг байгуулж байгаа. Зарим хувийн сургуулиуд дээр анги танхим сул байгаа. Энэ танхимуудыг ашиглаж, гэртэй ойрхон сургууль хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

  • Ачаалал өндөртэй байршлуудад сургуулийн зориулалттай барилга түрээслэх, анги танхим тохижуулах: 13.9 тэрбум
  • Бага ангийн шинэчлэсэн хөтөлбөр хэрэгжихтэй холбоотой хичээллэх орчныг шинэчлэх, бэлтгэл хангах: 18.7 тэрбум
  • Төрөлжсөн ахлах сургууль бүрдүүлэх: 15 тэрбум
  • Хувийн сургуулийн сул орон зайг ашиглах: 2.4 тэрбум

Үүнээс гадна төсвийн тодотголыг дагалдуулан санхүүгийн ерөнхий хөтөлбөрийг хүргүүлсэн. Дэлхий нийтийн хурцадмал нөхцөл байдлаас шалтгаалан Монгол Улсын төлбөрийн тэнцэл, гадаад валютын албан нөөцөд ирэх дарамтыг бууруулах төсвийн дэмжлэгийн зээл авах тухай УИХ-д өргөн мэдүүлж байна. 200 сая ам.доллар. Үүнийг эрүүл мэндийн салбарт түлхүү ашиглана. Мөн гамшгийн үеийн нөхцөлт зээлийн шугмын хүрээнд 250 сая ам.долларыг авах тухай уламжиллаа" хэмээсэн юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Баярлалаа Учирал сайдаа та их сайн ажиллаж байна аа хөөрхий муусайн хөгшчүүл 9 эхлэхээс өмнө түлээ модоо бэлдэж авбал аштай юу даа

Зочин
Зочин

Олон жил ажилласан хүний тэтгэврийг илүү нэмнэ гээд байсан чинь цөөн жил ажилласан хүмүүст нь өндөр нэмхээр болжээ энэ бол шудрага ёсонд нийцэхгүй 40гару й жил ажилласан хүнд гэхэд 20 жил ажилласан хүнтэй харьцуулхад тэтгэвэр бага нэмэгдэх юм бн яаж ингэж сэтгэж чаддаг юм бэ ёстой худалч сайд юмаа одон жил ажилласан хүний тэтгэвэр илүү нэмэгдэнэ гээл хаваржин зунжин ярьсан даа

Зочин
Зочин

Энэ засаг үнэн бүтэхгүй. Худалчдаар дүүрсэн, Нийгмийн даатгал олон жил, өндөр дүнтэй төлсөн нь илүү нэмэгдэнэ гээд байсан. Одоо эсрэг юм яриад маанагтаад байх юм.
Хурдан огцорч, гай болохоо боль!

Зочин
Зочин

30 жил сургуулийн захирал хийсэн хүн 30 жил сургуулийн үйлчлэгч хийсэн хүн цалин өөр шүү дээ. Төлсөн НДШ гэсэн адилгүй. Одоо тэгээд адилтгах гээд байгаа юмуу. Мэдээж сургуулийн захирал хийж байсан хүний тэтгэвэр өндөр байгаа шүү дээ.

Зочин
Зочин

Hvve hogjiliin berhesheeltei hvnii gvrvvfiin mongoo nemeechee sonin ymbe

Тэтгэвэр
Тэтгэвэр

Оллн, цөөн жил ажилласан даа биш ээ. Хэр их шимтгэл ьөлсөн нь өндөр тэтгэвэр авдаг нь зөв тогтолцоо юм.
Олон жил ажиллхсан нь өндөр, эсхүл бүгд ижил тэтгэвэр авна гэдэг нь Соц. тогтолцоо юм аа

Алтангэрэл
Алтангэрэл

Эрэгтэй 60 нас эмэгтэй 55 гэж нас заасан юм уу

Зочин
Зочин

Нас нтр заагаад бгаамуу хаашаа юм бэ

Нарангэрэл
Нарангэрэл

Би 52 настай малчнаар тэтгэвэр тогтоолгосон 769 мянга авдаг нэмэгдэхүү

Зочин
Зочин

Төрийн алба хаагчид цалин аймар авч байна, цэргийнхэн бол арай л аймар цалинтай юм байна ш дээ.

Зочин
Зочин

Тэтгэвэрээ л нэмээрэй...

Зочин
Зочин

энэ одоо тэтгэвэр авдаг хүмүүсээ ялгавлан хандаж бна уу 55 хүрээгүй тэтгэвэр авдаг хүмүүс нэмэгдэхгүй умуу

Зочин
Зочин

Баярлалаа, аль болох бүсээ чангалах ажлыг дээрээсээ эхэлжээ. Зөв шүү дээ. Ширээ тавилга, тансаг хурал зөвлөгөөний зардлаа хасаж тэтгэврийг ядаж л 2 сарын өмнө нэмж өгч байна. Энэ бол ихээхэн дэмжлэг, тооцоо судалгааны үр дүн юм. Үүнд өөрийн толгойгоор бодож боловсруулсан нь илт байна. За над ч олигтой нэмдэггүй юм, гэхдээ одоо нэг харъя даа. Үнэнээр нэмбэл доод тушаалын хүмүүсээсээ илүү биш юм аа гэхэд ядаж тэр түвшинд авах ёстой л гэж бодож явдаг даа. Бүх тэтгэврийхнийг 100% нийцүүлж чадахгүй нь тодорхой. Гэсэн ч нилээд дөхүүлж өгнө л гэж найдаж сууна даа.

Холбоотой мэдээ

Back to top button