Улс төрийн мэдээ

МХЕГ-т ажиллаж байхдаа хахууль авсан хэрэгт холбогдсон А.Бямбадорж, Б.Мөнхсайхан нарын хэргийг шүүхэд шилжүүллээ

 Өнгөрсөн нэгдүгээр сард /2026.01.27/ АТГ-аас хойшлуулшгүй ажиллагаа явуулж, АҮЭБ-ын яамны хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын улсын ахлах байцаагч А.Бямбадорж, Хүннү хотын хөгжлийн корпорацын инженер Б.Мөнхсайханы гэр болон албан өрөөнд нэгжлэг хийж, хэрэг бүртгэл нээж байв.

Тухайн үедээ 48 цаг цагдан хорьж, үргэлжлүүлэн нэг сарын хугацаатайгаар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан ч хугацаанаас нь 12 хоногийн өмнө суллачихсан.

Тэднийг өмнө нь хамт ажиллаж байхдаа буюу Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн хийж байхдаа авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон байж болзошгүйгээр шалгасан билээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар А.Бямбадорж нь МХЕГ-ын Эрчим хүч, хэмжил зүйн хэлтсийн дарга, улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа байцаагч Б.Мөнхсайханы хамаарал бүхий хүний “Армос” гэх компаниар ажил гүйцэтгүүлэх хууль бус шаардлага тавьж, хариуд нь иргэн, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан гэрээ бүрээс 20 хувийн урамшуулал “Хүннү монгол констракшн” гэх компанийн дансаар дамжуулан 2021-2022 оны хооронд нийт 160 гаруй сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй байгаа аж.

Өнгөрсөн хугацаанд тус хэрэг дээр АТГ, Прокурорын байгууллага мөрдөн шалгалт хийж дууссан байна. Улмаар өнгөрсөн долоо хоногт шүүхийн шатанд хэлэлцүүлэхээр шилжүүлжээ.

Ташрамд дурдахад, “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-ийн захирал Д.Бямбасүрэн бол Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн 10 жилийн найз. Тодруулбал, 1988 оны Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн II сургуулийн төгсөгчид. Намтраас нь харвал, 2016 онд Б.Чойжилсүрэн Сангийн сайд болоход Б.Бямбасүрэн Сангийн яамны харьяа Төрийн банкны орлогч захирлаар томилогдож байж. Үүний дараа 2022 онд Б.Чойжилсүрэн ЭХ-ний сайд болмогцоо Б.Бямбасүрэнг мөн л Эрчим хүчний яамны харьяа "Эрчим хүчний үндэсний төв" ТӨХХК-ийн захирлаар томилжээ.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button