Төсөв | Л.Энх-Амгалан хамгийн өндөр буюу 7.5 их наядыг, Т.Доржханд хамгийн бага буюу 8.3 тэрбумыг зарцуулна
2025 оныхоос 10 их наядаар өндөр, 43.6 их наядын төсвийг Засгийн газар оруулж ирж, УИХ-д өргөн бариад байна. Тэгвэл Н.Учралын танхимын сайд нар ирэх онд хэчнээн төгрөг зарцуулахаар тусгасан болохыг нэгтгэн хүргэе.
Өндөр төсөв зарцуулахаас нь эрэмбэлэвэл,
Нэг. Боловсролын сайд Л.Энх-Амгалан ирэх онд 7.5 их наядыг зарцуулна. Энэ нь 2026 онтой харьцуулахад 2.6 их наяд төгрөгөөр өссөн дүн юм.
- Урсгал зардал 6.2 их наяд
- Хөрөнгийн зардал 1.3 их наяд
Хоёр. ГБХНХ-ийн сайд Т.Аубакир ирэх онд 6.1 их наядыг зарцуулна. Энэ нь 2026 оны төсөвтэй харьцуулахад 1.3 их наядаар өссөн үзүүлэлт юм.
- Урсгал зардал 6 их наяд 27 сая
- Хөрөнгийн зардал 73 сая
Гурав. Сангийн сайд З.Мэндсайхан ирэх онд 5.3 их наяд төгрөгийг зарцуулна. Энэ нь 2026 оны төсөвтэй харьцуулахад 1.1 их наядаар өссөн үзүүлэлт юм.
- Урсгал зардал 3.2 их наяд, үүнээс зээлийн хүүд 1.5 их наяд
- Хөрөнгийн зардал 238 сая
- Гадаад зээл, тусламжаас санхүүжих зардал 1.7 их наяд
Дөрөв. Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ирэх онд 2.6 их наяд төгрөг зарцуулна. Энэ нь 2026 онтой харьцуулахад 630 тэрбумаар өссөн үзүүлэлт юм.
- Урсгал зардал 6 их наяд
- Хөрөнгийн зардал 73 сая
Тав. ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан ирэх онд 1.9 их наяд төгрөгийг зарцуулна. Энэ нь 2026 онтой харьцуулвал 467 тэрбумаар өссөн үзүүлэлт юм.
- Урсгал зардал 1.8 их наяд
- Хөрөнгийн зардал 98 сая
Зургаа. Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан ирэх онд 1.4 их наяд төгрөг зарцуулна. Энэ нь 2026 оны төсөвтэй харьцуулахад 424 тэрбумаар өссөн дүн юм.
- Урсгал зардал 42 сая
- Хөрөнгийн зардал 1.4 их наяд
Долоо. Эрчим хүчний сайд Б.Найдалаа 2027 онд 1.2 их наяд төгрөгийг захиран зарцуулна. 2026 оны төсөвтэй харьцуулан үзвэл 850 тэрбумаар өссөн үзүүлэлт юм.
- Урсгал зардал 223 сая
- Хөрөнгийн зардал 1 их наяд
Найм. Батлан хамгаалахын сайд Д.Батлут 2027 онд 1 их наяд төгрөгийг захиран зарцуулна. 2026 онтой жишиж үзвэл 343 тэрбумаар өссөн дүн юм.
- Урсгал зардал 946 тэрбум
- Хөрөнгийн зардал 136 тэрбум
Ес. ССАЖЗ-ийн сайд Ж.Алдаржавхлан 2027 онд 821 тэрбумыг захиран зарцуулна. 2026 онтой харьцуулвал 310 тэрбумаар өссөн дүн юм.
- Урсгал зардал 477 тэрбум
- Хөрөнгийн зардал 343 тэрбум
Арав. ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат 2027 онд 649 тэрбум төгрөг зарцуулна. Энэ нь 2026 онтой харьцуулахад 65 тэрбумаар өссөн үзүүлэлт юм.
- Урсгал зардал 501 тэрбум
- Хөрөнгийн зардал 147 тэрбум
11. Шадар сайд Н.Номтойбаяр 2027 онд 488 тэрбумыг зарцуулна. 2026 онтой харьцуулвал 137 тэрбумаар өссөн үзүүлэлт юм.
- Урсгал зардал 407 тэрбум
- Хөрөнгийн зардал 81 тэрбум
12. ХББОС-ийн сайд Э.Бат-Амгалан 2027 онд 410 тэрбумыг зарцуулна. Энэ нь 2026 оны төсөвтэй харьцуулахад 164 тэрбумаар өссөн үзүүлэлт юм.
- Урсгал зардал 29 тэрбум
- Хөрөнгийн зардал 380 тэрбум
13. БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир 2027 онд 288 тэрбумыг зарцуулна. Энэ нь ирэх 2026 оны төсөвтэй харьцуулахад 96 саяар буурсан дүн юм.
- Урсгал зардал 242 тэрбум
- Хөрөнгийн зардал 45 тэрбум
14. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2027 онд 236 тэрбумыг зарцуулна. Энэ нь 2026 онтой харьцуулахад 30 тэрбумаар өссөн дүн юм.
- Урсгал зардал 231 тэрбум
- Хөрөнгийн зардал 5 тэрбум
15. Тэргүүн шадар сайд бөгөөд эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр 2027 онд 203 тэрбумыг зарцуулна. Энэ нь 2026 оныхтой харьцуулахад 10 тэрбумаар буурсан дүн юм.
- Урсгал зардал 162 тэрбум
- Хөрөнгийн зардал 41 тэрбум
16. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр 2027 онд 145 тэрбумыг зарцуулна. Энэ нь 2026 оныхтой харьцуулахад 42 тэрбумаар өссөн үзүүлэлт юм.
- Урсгал зардал 84 тэрбум
- Хөрөнгийн зардал 60 тэрбум
17. АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням ирэх 2027 онд 119 тэрбум төгрөг зарцуулна. Энэ нь 2026 оныхтой нь харьцуулахад 23 тэрбумаар өссөн дүн юм.
- Урсгал зардал 74 тэрбум
- Хөрөнгийн зардал 45 тэрбум
18. ЦХИХХ-ны сайд Ч.Номин 2027 онд 82 тэрбумыг зарцуулна. Энэ нь 2026 оныхтой харьцуулахад 3 тэрбумаар буурсан дүн юм.
- Урсгал зардал 64 тэрбум
- Хөрөнгийн зардал 18 тэрбум
19. Шадар сайд Т.Доржханд 2027 онд 8.3 тэрбумыг захиран зарцуулна. Энэ нь 2026 оныхтой нь харьцуулахад 2 тэрбумаар өссөн үзүүлэлт юм.
- Урсгал зардал 8.3 тэрбум
О.ОНОН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.