Өчигдөр баривчлагдсан С.Молор-Эрдэнийг 1 сар үргэлжлүүлэн хорих эсэхийг 13:30 цагт шийднэ

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарласан С.Молор-Эрдэнийг шалгах чиглэлийг ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан өгснөөр хуулийнхан мөрдөн шалгаж эхэлсэн.
Чиглэл өгсөн шалтгаан нь, Түүний жилийн өмнө "Томокогийн найз" нэртэй подкастад орох үеэрээ Монголын түүх, Чингис хааны тухай ярьсан агуулгатай холбоотой байв.
Улмаар өчигдөр |2026.09.01|-нд ТЕГ-аас түүнийг баривчилж, өнөө өглөө баривчилгааг хүчинтэй болгох эсэх шүүх хурал Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны шүүхэд болж баривчилгааг хүчинтэйд тооцсон байна.
Мөн С.Молор-Эрдэнийг үргэлжлүүлэн хорих саналыг холбогдох хуулийн байгууллагаас шүүхэд ирүүлсэн бөгөөд нэг сар үргэлжлүүлэн цагдан хорих эсэхийг өнөөдрийн 13:30 цагт, Дүүргийн эрүү иргэний анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцэх юм байна.
Түүнийг шалгаж буй зүйлчлэл нь,
Эрүүгийн хуулийн 19.9 дэх заалтаар /Үндэсний эв нэгдлийг бусниулах/
1.Хүмүүсийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашны номлол, үзэл бодлоор дайсагнуулах, эвдрэлцүүлэх, салан тусгаарлахыг ухуулсан, уриалсан, ялгаварлан гадуурхсан, хүчирхийлсэн, эрхийг нь хязгаарласан, давуу байдал тогтоосон үйлдлийг зохион байгуулсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Хэрхэн шийдвэрлэгдэх талаар бид эргэн мэдээлэх болно.
О.ОНОН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
энэ улс сошайлаар л ажлаа хийдэг болж дээ
Шалгах баривчлах хүмүүс их л байна даа.Арай ч дээ Амраа.
Улс оронд олон сая долларын хохирол бодитоор учруулсан Нямбаатар, Элбэгдорж нарыг шоронд хийх байтал худал ярьсан шалтгаар хүнийг ялладаг болжээ.
ЁС СУРТАХУУН ! ЁС ЗҮЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭН БАГШЛАХ ЭРХ ЭНЭЭ ТЭРЭЭГ НЬ ЦУЦЛААД БОЛНО !!!
Молор-эрдэнэ ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэсэн чинь ингэчихэв үү тэгвэл тэр өнчин охидууд олж аваад кино хийнэ гэдэг хүмүүсийг ч бас шоронд хий!
Юу вэ, хэн тэгэж хэлсэн юм
Зүгээр ээ. Үнэнийг түүх шүүнэ.
Зөв л зүйлчилж. Одоо хамар доорх хагархайгаа хянаж байх ухаан суух биз.
Хятадад ороё гэсэн этгээдүүдийг шалгах ёстой зөв.сошиал орчинд либерти либераль гэсэн халхавч баг хаягтай хужаагийн эрлийз тувт хятадыг дагаж налж түшие гээд ухуулан уриалан суртчилдаг боллоо тэр этгээдийг ухаж шалгах хэрэгтэй дээ тун сэжиг бүхий субьект дээ
боловсролтой иргэд олон болохгүй бол энэ мэт харанхуйчууд юу ч гэж ярисаар л байна. Хамгийн өрөвдөлтэй нь байхгүй гэсэн улсынхаа ЕӨК болох хүсэлтэй гэж авсан кккк элэг юмаа????
Мо- Эрдэнэ хөлдүү толгой зүнн Германд сурсан социалист Германд мэдээж орос школаар сурсан байж таараа. Тиймээс их Хааны тухай юу ч мэдэхгүй. Харин баруун Германы Фропксслрууд бол их хааны талаар маш их судалсан их гоё ном гаргасан. Түүнийг энэ тэнэг уншаагүй
Ийм хөлдүү нөхөр их сургуульд багшилж болохгүй. Социализмын орсын үед их Хааныг хориглодог байсан энэ хөлдүү Мо Эргүү яг тэр замаар хичээл заасан гэж бодхоор залуучуудыг олон жил буруу хичээл заажээ. Их сургууль хичээл зааж болохгүй. Хориглох хэрэгтэй
Ямар ч утгагүй юм аа, энэ хүн яг юу ярьсан болоод хорьчихож байгаан? Түүх, филисофи л голчлон ярьдаг хүн биз дээ. Сонгуульд оруулахаас сэргийлэх үйл ажиллагаа юу?
Энэ олон жил монголчуудын үүх түүх шашин шүтлэг чингис бараг монгол хүн мөн биш гээд их хуцсан лалардааа герман гээл их гонгиндог муухай ихнэээсэн бузар
boliochee novshuudaa ter aluurchin urvagch hulgaich naraa bariachee
ШОНД ДҮҮЖИЛЖ ШОРОНД ХАТААХ ЁСТОЙ !
Битгий ийм харгис бай, наадах чинь ямар ч хүнд зохицохгүй