Улс төрийн мэдээ

Улсын төсөв Н.Учралын ХАЛААС биш

Ерөнхий сайд Н.Учрал 1072 хувьцаатай холбоотой Сүхбаатарын талбайд иргэдтэй уулзаж байна. Энэ үеэрээ ахмадуудад “Төсвийг маань дэмжиж өгөөрэй. Тэтгэвэрийг нэмж байгаа. Би иргэдээсээ харамлахгүй” гэв.

Өөрөөр хэлбэл, өргөн барьсан 43.6 их наядын өндөр төсөвт нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хориг тавихгүй гэдэг бүрэн дүүрэн итгэл түүнд байна гэсэн үг.

Төсвийн тодотгол болоод ирэх оны Улсын төсвийг дагуулж “Ард түмнээ бодсон төсөв” гэхчлэн ярьж буй нь төсвийн орлогын дийлэнх хувийг иргэд, ААН бүрдүүлж буйг мартжээ. Ерөнхий сайдын суудалд очсон даруйдаа ахмадууд болон төрийн албан хаагчид руу чиглэсэн амлалтууд өгч буй.

Үүний зардлыг улсын төсөв бүрдүүлдэг татвар төлөгчид нуруун дээрээ үүрч байгаа гэдгийг үл тоон ярих болов.

Татвар төлөгчдийн мөнгийг юунд зарцуулахыг иргэдийн саналаар шийднэ гэж байсан өмнөх Засгийн газрын шийдвэрийг уландаа гишгэж, дур мэдэн улс төрийн амлалт, шийдвэр болгож байгааг цензурдэх, хэлэлцэхгүй байх эрх нь УИХ-д үлдэж байна.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
МАН бузар
МАН бузар

УЛСАА ХОРЛОГЧИД МАНД ЗӨНДӨӨ...ДАРГАЛААД ТӨРД ШИГДЭЖ Л БАЙВАЛ БУСАД НЬ ХАМААГҮЙ...ТАТВАРЫН МӨНГИЙГ ӨӨРСДӨӨСӨӨ ГАРГАЖ БАЙГАА ЮМ ШИГ СОНГУУЛЬ УГТАН ЭЛДЭВ БАШИР АРГДАА ЦАЦДАГ...ГЭМ БИШ ЛУУВИР БОЛЛОО...

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Учрал огцор

Ganba
Ganba

Tn Uchraliin huviin mungu , halais bish shuu.

Зочин
Зочин

Огцор зайл чи тимон зүгээр сигапуртаа капсулдаа жайжганаж насаа бар.

Холбоотой мэдээ

Back to top button