Баян-Өлгийн Засаг дарга асан А.Гылымханд холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ
2016-2020 онд Баян-Өлгийн Засаг даргаар ажиллаж байсан А.Гылымханыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад хууль бус давуу байдал бий болгосон гэх хэргийг Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгаж дуусаад, прокурорт шилжүүлсэн байна.
А.Гылымханы хувьд 2017 онд Баян-Өлгий аймгийн ИТХ-аас зарим баг, газар нутгийн нэрийг өөрчлөхтэй холбоотой шийдвэр гаргасан. Улмаар А.Гылымхан бусад албан тушаалтнуудын хамт Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, газар орны нэрийг хууль бусаар албан ёсны баримт бичиг, газар зүйн зурагт өөрчилсөн гэх Эрүүгийн хуулийн 19.16 дугаар зүйлээр яллагдагчаар татагдсан байна. Анхан шатны шүүх А.Гылымханыг гэм буруутайд тооцож, 14 сая төгрөгөөр торгох, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасах ял оноож байжээ.
Харин одоо прокурорт шилжүүлсэн гэх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад хууль бус давуу байдал бий болгосон гэх хэргийн үндэслэл тодорхойгүй байна.
Холбогдсон хэргийн зүйл анги: Эрүүгийн хуулийн 22.1.1 - Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах
1.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Hujaa nariig 2 udaa hooj gargasan orsuud 90 ond cergee avaad bucsan odoo hasguud nutagruugaa bucah cagan boljee