УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ардчилсан намыхан Хятадын нүүрс-химийн цогцолбортой танилцаж явна

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-д хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд Шааньси мужийн Юйлинь хот дахь China Energy компанийн нүүрсийг иж бүрэн боловсруулах нүүрс-химийн цогцолборт зочилжээ. Төлөөлөгчид нүүрсийг шууд шингэрүүлэх, хийжүүлэх, метанол болон олефин үйлдвэрлэх технологи, синтетик түлш, полимер, задралд ордог материал зэрэг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн шугамтай танилцсан байна.

Мөн үйлдвэрийн удирдлага, аюулгүй ажиллагаа, усны дахин ашиглалт, байгаль орчны хяналт болон нүүрс-химийн үйлдвэрлэлд суурилсан бүс нутгийн аж үйлдвэржилтийн бодлогын талаар санал солилцжээ.

Уулзалтын үеэр Монгол Улсын нөхцөлд тохирох технологийн сонголт, эдийн засгийн үр ашиг, усны нөөц, байгаль орчны өндөр шаардлагыг цогцоор нь харгалзан нүүрсний гүн боловсруулалтын үе шаттай бодлого хэрэгжүүлэх шаардлагатайг онцолж, судалгаа шинжилгээний ажилд анхаарах тухай ярилцсан байна.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн

Ийм айлчлалд нүүрсний гүн боловсруулалтаар ажилладаг, судалдаг судлаачид, эрдэмтэд, инженерүүдийг л дэмжиж үзүүлж харуулах хэрэгтэй. Нам, сайд,дарга, УИх-ын гишүүд бол зүгээр л зугаалага болж үргүй зардал л гаргана. Хараарай. Ирээд хууль эрх зүйн орчныг сайжруулах талаар ахиц гаргах уу

Зочин
Зочин

үхсэн баас, тэд нар нь юу ч ойлгохгүй

Back to top button