Харизмтай Ө.Аззориг, хайрламаар М.Саранмарал

Өнгөрөгч ням /2020.04.12/ гарагт үзэгчдэд хүрсэн The Voice of Mongolia шоуны дугаарт Д.Болд шүүгчийн баг “Battle”-ын шатанд хүч үзэж, дараагийн шатанд оролцох оролцогчдынх нь нэр тодорсон.
Үүгээр эрс тэс, харьцуулахад төвөгтэй хоёр оролцогч нэг оноолтод таарсан нь Ө.Аззориг, М.Саранмарал нар байсан юм. Ө.Аззоригийн хувьд дуулахаас илүү реп хийж, үглэдэг Дархан хотын “аврагч” залуу. Харин М.Саранмарал уянгалаг энхрий хоолойг эгшиглүүлдэг дуучин, реп хийж байсан удаагүй.
Тэдэнд Д.Болд дуучин Эгшиглэн, “Sho” хамтлагийн хамтарсан уран бүтээл “Амьдралын тоглоом”-ыг оноожээ. М.Саранмарал өөрийгөө эвдэж, даруу төлөв төрхөөсөө эрч хүчтэй, “амаргүй” охины дүр лүү үсэрсэн нь үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээв. Харин Ө.Аззориг тайзан дээр ямар ч хүлээсгүй, цэвэр өөрийнхөөрөө харайн бүжиж, шар үс бостол реп хийсэн нь үзэгчид төдийгүй шүүгчдийг өөртөө татсан юм. Харизмтай Ө.Аззориг, хайрламаар М.Саранмарал нар хоёул дараагийн шатанд тэнцсэн.
Д.Болд шүүгч Ө.Аззоригийг сонгосон бол М.Саранмаралын өөдөө тэмүүллийг Г.Ононбат шүүгч мэдэрч, “шүүрсэн” билээ.
Тоглолтын бичлэгийг дараах холбоосоор үзээрэй:
https://www.youtube.com/watch?v=zR_9LX8Num4
С.ЧИЧҮҮЛЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.