НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

АНХААР: Иргэд хадгалалт богинотой хүнснээс хордох нь их байна

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор иргэд хүнсний бүтээгдэхүүнийг их хэмжээгээр нөөцлөх, улмаар түүнээсээ хордох тохиолдлууд багагүй гарч буйг эрүүл мэндийн яамны хурлаар онцлов.

Энэ тухай ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

"Хатуу хөл хорионы үеэр иргэд хоолны хордлогод орж гүйлгэж суулгасан шинж тэмдэгтэй гэж сүүлийн гурван хоногт ихээр бүртгэгдэж байна. Ийм учраас иргэд амархан муудах хоол хүнсийг хэрэглэхээс зайлсхийхийг зөвлөж байна. Шарсан хуурсан түргэн хоолноос аль болох татгалзах, давс, чихрийн агууламж багатай хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Мөн бүлээн ус, шөлтэй хоол идэх нь коронавирусийн халдвараас сэргийлэхэд үр дүнтэй” гэв. 

Г.УЯНГА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button