Нийгмийн
Архангайн ГУРВАН сумаас иргэдийг гаргахгүй, харин УБ-аас оруулна

Архангай аймагт өнөөдрийн байдлаар коронавирусийн гурван халдвар бүртгэгдсэн. Өчигдөр тус аймгийн шуурхай штаб мэдээлэл хийж, Улаанбаатар болон орон нутагт гацсан иргэдийг хэрхэн татаж авахыг, бусад аймгийн иргэдийг хэрхэн гаргахыг ярьжээ.
Тус аймагт ирж буй иргэд заавал шинжилгээ өгсөн байх ёстой бөгөөд 14 хоног гэртээ өөрийгөө тусгаарлах аж. Харин Батцэнгэл, Ихтамир, Өгийнуур сумаас иргэдийг гаргахгүй байхаар болжээ. Гэсэн ч Улаанбаатараас ирж буй иргэдийг оруулах аж.
Э.СИЙЛЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.