ДЭЛХИЙ

“Pfizer/Biotech”-ийн вакциныг авах улс ГУРАВ болж нэмэгдлээ

“Pfizer/Biotech”-ийн вакциныг авч, хүн амаа дархлаажуулахаар болсон дэлхийн гурав дахь орон Канад болжээ. Хамгийн анх Их Британи уг вакциныг баталж, хэт түргэдлээ гэж Европын холбоонд шүүмжлүүлсэн. Дараа нь Ойрх Дорнодын Бахрейн улс тус вакциныг захиалсан юм.

Канадын тухайд 20 сая тун вакцин худалдаж авахаар гэрээлчхээд буй бөгөөд нэмж 56 сая тунг авах хэлэлцээр хийж байна. Гаднын хэвлэлд мэдээлснээр арванхоёрдугаар сард багтаж 250 мянга орчим тун вакцин Канадад ирэх аж. Ингээд эмч, эмнэлгийн ажилтнууд, өндөр настнуудаа хамгийн түрүүнд хамруулж эхлэх юм байна. Нэг хүнд хоёр тун шаардлагатай гэж үзэж буй.

Яаран сонголт хийсэн нь тус улсад нөхцөл байдал хүнд байгаатай ч холбоотой. Цар тахлын хоёрдугаар давлагаа эхэлсэн Канад орон муж, хотууддаа дахин хөл хорио тогтоож, эмнэлгийн ор, тоног төхөөрөмжийн дутагдалтай нүүр тулаад байгаа юм.

“Pfizer/Biotech” вакциныг АНУ хэрэглэх эсэхээ туршиж буй. Харин гурав дахь шатны туршилтын явцад хэд, хэдэн хүн нас барсан ч тэднийг вакцинтай хамааралгүй шалтгаанаар өөд болсон гэж үзээд буй. Энэ вакциныг батлах дөрөв дэх орон нь АНУ байж мэдэхээр байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button