УЛС ТӨР

“Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид хүнд байгаа тул энэ хуулийн хугацааг сунгах хэрэгтэй”

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн НДШ-ийг нөхөн төлүүлэх тухай хуулийн хэрэгжих хугацааг нэг жилээр сунгах тухай хуулийн төслийг өргөн барьж буй тухайгаа мэдэгдэж, мэдээлэл хийлээ.

Тэрбээр "УИХ-аас 2017 онд Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг баталсан нь 2020 оны  нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж байгаа.

Хуулийн төслийн хэрэгжих хугацааг хоёр удаа сунгасан. Харин оны арванхоёрдугаар сарын 31 өдрөөр дуусгавар болж байна. Өвөлжилт хүндэрч, малчдын ахуй амьдралд нөлөөлж байгаа бол цар тахлын улмаас хүнд байдалд орсон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих үүднээс энэ хуулийг дахин сунгах нь зүйтэй.

2019 онд УИХ-ын хуралдаанаар нөхөн төлүүлэх шимтгэлийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувьтай тэмцэх буюу 42 мянган төгрөг болгосон. Ингэснээр энэ хуульд хамрагдах малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тоо нэмэгдсэн. Хууль анх батлагдахдаа 88 мянган малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд хүрэхээр зорилт тавьсан боловч өнөөдрийн байдлаар 8100 хүн хамрагдсан байна. Үүний 7500 нь малчин, үлдсэн 600 нь хувиараа хөдөлмөр эрхлэгчид байна” гэлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
1
1

бүгд л нөрөн төлье.

Холбоотой мэдээ

Back to top button