УЛС ТӨР

Ц.Оюунгэрэл: Удаан дуугүй байлаа, өнөөдөр гурван шаардлага тавьж байна

Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр сүүлийн жилүүдэд сэтгүүлчдийн өмнө төдийлөн гараагүй Ц.Оюунгэрэл байр сууриа  илэрхийллээ. Тэд өнөө өглөө болсон МҮОНРТ-ийн гурван уран бүтээлчийг баривчилсан үйл явдалтай холбогдуулан ийн мэдээлэл хийж буй ажээ.

Ц.Оюунгэрэл, “Биднийг удаан хугацаанд яагаад дуугүй явж ирэв гэж асуух байх. Бид өөрчлөлт хийхийг нь хүлээж, ажиглаж, алдаа гаргавал түүнийгээ засах боломжийг нь олгосон юм. Харин өнөөдөр өөрсдийн байр сууриа илэрхийлэх цаг нь боллоо гэж бодож байна.

Нэгдүгээрт, баривчлагдсан МҮОНРТ-ийн уран бүтээлчдийг өнөөдрийн дотор суллахыг шаардаж байна. Эцэс сүүлдээ иргэдийн мэдэх эрхэнд халдаж, дөрөв дэх засаглал уу дайрсан үйлдэл гэж харж байна. Ёс зүйгүй удирдлагаа эсэргүүцэж жагссан уран бүтээлчдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг Хүний эрхийг хамгаалах өдөр зөрчлөө.

Хоёрт, цар тахлын үед эрүүл мэндийн үйлчилгээг хүрэх ёстой хүмүүст нь жигд хүргэх хэрэгтэй байна. Энэ хөл хорио бол иргэдийг эрүүл байлгах зорилготой хөл хорио. Гэтэл зөвхөн коронавируст анхаарч, яаралтай тусламж шаардлагатай хүмүүс эмнэлгийн тусламж авч чадалгүй өвчин нь хүндрэх, амь насаа алдах тохиолдол гарч байна.

Гуравт, энэ цар тахлын өдрүүдэд хувийн хэвшлүүдийг дайчил. Бид 30 жилийн өмнө хувийн хэвшлийн эрх чөлөөний төлөө дуугарч, өнөөдөр улсын орлогын 80 хувийг бүрдүүлдэг болтол нь дэмжсэн. Энэ үед зөвхөн улсын өмчит байгууллагуудыг ажиллуулж буй нь буруу. Хувийн хэвшлүүдийг ч холбогдох чиглэлд нь дайчилж ажиллуул” гэлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Хувийн хэвшлийг ажиллуулж эхэлбэл төрийн байгууллагын боольхой илэрнэ. Бас чирэгдэнэ гээд айгаад
байгаа шүү дээ.

ohin
ohin

eej huu hoyor elii balai yum yrij engiin humuusiin tarhi ugaahaa bolimoor yum

za boliochde
za boliochde
Reply to  ohin

hha

Зочин
Зочин

Jorlongoor 100 terbum ideed hanaj tsaddagguiee

хүннү
хүннү

Оюунгэрэл минь ээ. мал мэндүү гэдэг шиг “нам мэндүү?”Сэхээнд орлоо гэсэн амь орох янз байна уу? Та нар ч хүн муутай л байна даа. Нэг хэсэгтэй энэ намын ачаар төр барьж байсан даа. Одоо намаа сэхээх талаар юм бодохгүй юм уу? Тэгэхгүй бол МАН л ноёлж байна. Алтанхуягийн үед АН нам шиг байж дээ. Эсвэл намын түүхээ бичээд архивал.

хүний эрхийг зөрчсөн.
хүний эрхийг зөрчсөн.

оюутанууд ч гэсэн ард иргэд. тэднийг өрөөнөөсөө ч гарахыг хориглосон нь хүний эрхийг зөрсөн явдал.тэд хоол хүнсээ худалдан авахаар гарах эрхтэй байсан.

1
1

хувийн хэвшлийнхнийг татан оролцуулах гэдэг ха гийн зөв гэж бодож б.а

Зочин
Зочин

duraaraa ya gedeg shig duraaraa burah jumaa

Холбоотой мэдээ

Back to top button