Уурхайн 600 гаруй ээлжийн ажилтан дунд СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ илэрсэн тул Улаанбаатар луу буцлаа

Өнөөдөр /2020.12.10/ 15.30 цагаас Яармагийн “Оргил” худалдааны төвийн үүднээс “Эрдэнэс Таван толгой” компанийн туслан гүйцэтгэгч компаниудын уурхайн ажилчдын нэг ээлж хөдөлсөн билээ. Нийт 600 гаруй ажилчин явсан бөгөөд тэд бүгд шинжилгээ өгсөн ч заримынх нь хариу гарч амжаагүй байжээ.
Ийн нэг автобусанд 20 ажилчин сууж, 30 орчим автобус Улаанбаатар хотоос хөдөлж байхад нь тэдний дунд коронавирусийн сэжигтэй тохиолдол байгааг эргэн мэдэгдсэн байна. Тухайн иргэн нь энэ үед Төв аймагт, харин автобусны түрүүч Дундговь аймагт явж байсан талаар хэвлэлд мэдээлжээ.
Сэжигтэй тохиолдлыг яаралтай Улаанбаатар хот руу буцах, дагаад хамт явсан ээлжийн ажилтнуудыг ч бүх шинжилгээний хариу гартал эргүүлж авчрах шийдвэрийг компанийн удирдлагуудын зүгээс гаргаад байна.
Г.САНСАРМАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.