Халдвар авсан гаалийн ажилтны эхнэр орон нутгийн иргэдээс шинжилгээ авч байжээ

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
“2020.12.10-нд 20633 хүнд шинжилгээг хийхэд долоон хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илэрлээ. Үүнээс зургаа нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Дөрөв нь тархалтын голомтоос, хоёр нь Амгалан гаалийн газрын ажилтан, түүний хүүгээс илэрсэн. Гаалийн ажилтны ойрын хавьтлын 50 хүний шинжилгээнээс халдвар илрээгүй. Улаанбаатар хотод нийт өвчлөл 138 боллоо” гэх мэдээллийг өгсөн.
Хэвлэлд мэдээлснээр халдвар авсан гаалийн ажилтны гэргий орон нутгийн иргэдийг шинжилгээнд хамруулах цэгт ажилладаг байсан гэх бөгөөд хүүгээс коронавирусийн шинжилгээ авахаас өмнө олон газраар явсан байж болзошгүй байна. Иймд хүүтэй уулзсан хүмүүсийг халдвар авсан байж болзошгүй хэмээн үзэж тандалт судалгааг эхлүүлжээ.
О.ЭНЭРЭЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.