НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Гаалийн ажилтан Өмнөговьд ажиллахаар шинжилгээ өгөхдөө халдвартай гэдгээ мэджээ

"Амгалан” өртөөнд тандалтын зорилгоор хийсэн шинжилгээнээс тус газрын гаалийн ажилтнаас халдвар илэрсэн. Мөн түүний хүүгээс халдвар илэрч нийт хоёр иргэнээс голомтоос гадуур халдвар бүртгэгдсэн юм.

Хэвлэлд мэдээлснээр тухайн ажилтны эхнэр орон нутаг руу явах иргэдээс шинжилгээг авч байсан гэх бөгөөд энэ үеэр халдвар авсан байж болзошгүй байна. Түүнчлэн тухайн гаалийн ажилтан Өмнөговь аймаг руу ажлын томилолтоор явахаар шинжилгээ өгөх үеэрээ халдвартай гэдгээ мэдсэн байна. Тухайн иргэнтэй ойрын хавьтал байж болзошгүй 60 гаруй иргэнд шинжилгээг хийсэн аж.

О.ЭНЭРЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button