НИЙГЭМ

БШУЯ: Журамд давтлагыг заавал нэгдсэн журмаар эхлүүлэх агуулга байхгүй

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн А/180 дугаар “Заавар батлах тухай” тушаалаар Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад 2020-2021 оны хичээлийн жилийн нэгдүгээр улирлын теле, цахим хичээлийг бататгах, суралцагчдын сурах үйлийг дэмжих зорилготой давтлагыг сургуулийн орчинд 2020 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн зохион байгуулахыг зөвшөөрлөө.

Тушаалаар давтлага заавал зохион байгуулахыг үүрэг болгоогүй бөгөөд эцэг, эхийн бичгээр гаргасан хүсэлт, зөвшөөрлийн дагуу суралцагч, багшийн сайн дурын санал хүсэлтийн үндсэн дээр зохион байгуулж болохыг зөвшөөрч байгаа юм. Ийнхүү зохион байгуулах тохиолдолд баримтлах зааврыг дээрх тушаалаар баталсан.

Давтлагыг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн орон нутгийн хэмжээнд, тухайлбал нийслэл болон Архангай, Сэлэнгэ зэрэг аймагт энэ зааврыг мөрдөхгүй байхаар зохицуулсан. Түүнчлэн давтлагыг энэ сарын 15-наас нэгдсэн журмаар заавал эхлүүлэх агуулга тушаалд байхгүй гэж БШУЯ-ны Хэвлэлийн албанаас мэдээлэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
тт
тт

өөх ч биш булчихай ч биш. давтлагада хамрагаад тэгээд тусах нь тусаад үхэх нь үхэг цаашаа

Зочин
Зочин

Утгагүй шийдвэр. Эцэг эх нь бичгээр хүсэлт гэдэг чинь асуудал үүсвэл та өөрөө хүсэлт гаргасан гэх нь байнаш дээ.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Harin tiim, daraa ni huuhduud tusaad uheed ehleheer etseg eh ruu l buruug chihne. Eruusuu amindaa hairtai hun bol gerees garaad hereggui haldvar ihesch baina, ider 9 ehelj baina, haniad tomuu ihseed baina mash ih ersdeltei bolj baina

Зочин
Зочин

Нөгөө 5-аас дээш хүн нэг дор цуглаж болохгүй гээд байсан яасан?

Холбоотой мэдээ

Back to top button