ДЭЛХИЙ

Хятадын тал Орос, Монгол, Индонезээс нүүрс авна, Австралиас авахгүй гэдгээ албан ёсоор мэдэгджээ

Өнгөрсөн хоёр сарын хугацаанд Хятадын тал Австралийн нүүрсэнд хориг тавьсан, үйлдвэрүүддээ тус улсын нүүрсийг хэрэглэхгүй байх чиглэл өгсөн гэдэг мэдээлэл албан бус байдлаар яригдаж ирсэн.

Энэ нь ч худал байгаагүй бөгөөд бүр зуны саруудаас эхлэн Хятадын эрэг боомтуудын ойролцоо Австралийн нүүрс ачсан хөлөг онгоц хэдэн арваараа саатаж эхэлсэн байдаг.

Тэгвэл өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 15-ны даваа гарагт Хятадын олон улсын төв хэвлэл Глобал Таймс, Засгийн газар нь энэ хоригийг албан ёсоор тавьсан талаар мэдээлжээ. Тодруулбал өнгөрсөн амралтын өдөр Хятадын хамгийн том 10 эрчим хүчний компаниудын Засгийн газартай хийсэн уулзалтын үеэр Монгол, Индонез, Орос улсуудаас хязгаарлалтгүй нүүрс авах чиглэл өгч, харин үүнд Австралийн нүүрсийг оруулахгүй гэсэн нөхцөл тавьжээ.

Хятадад шинэ коронавирусийн халдвар гарахад Австралийн тал вирусийн дэгдэлтийн шалтгааныг мөрдөж олох хэрэгтэй гэж иргэний нийгмийн байгууллагуудад уриалж, ингэж хоёр улсын харилцаа муудсан. Одоогоор Австралийн арвайн импортод Хятадын тал өндөр татвар оногдуулах болсон асуудлаар тэр Дэлхийн Худалдааны байгууллагад гомдол гаргахаар болоод буй юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
хэхэ
хэхэ

Хятадын бизнес улс төр хоёр ч салшгүй юм даа. Ийм болоод л Монголчууд олон зууны туршид Хятадуудтай зодолдсоор иржээ

Back to top button