УЛС ТӨР

Ц.Оюунгэрэл, М.Тулгат нар нэрээ татаж, таван хүн үлджээ

АН-ын даргын сунгаанд 16 хүн бүртгүүлсэн ч 5-7 хүн л тунаж үлдсэн талаар өчигдөр мэдээлсэн. Дотоод сонгуулийн зардал 1.2 тэрбум төгрөгөөр тогтсон бөгөөд үүнийг нэр дэвшигчдээс тэнцүү дүнгээр татах замаар босгож буй. Иймд нэг хүний 93.8 сая төгрөг ноогдох ба үүнийг хандивын шугамаар цуглуулж амжаагүй дэвшигчид нэрээ татаж байгаа юм.

Нэр дэвшигчид нэрээ татах тусам үлдсэн нэр дэвшигчдэд ноогдох дүн нэмэгдсээр буй. Иймд энэ үүднээс уг сунгаанд тун цөөн хүн үлдэх магадлалтай болоод байв.

Хамгийн сүүлд Ц.Оюунгэрэл, О.Цогтгэрэл, Ж.Батсуурь, Д.Пүрэвдаваа, С.Эрдэнэболд, О.Амартүвшин, М.Тулгат нарын долоон хүн үлдэгсдээр нэрлэгдэж байсан. Тэгвэл өчигдөр Ц.Оюунгэрэл, М.Тулгат нар нэрээ татсан байна.

Эх сурвалжууд Ц.Оюунгэрэл, М.Тулгат хоёрыг “гаргах” төлөвлөгөө явагдана гэх мэдээллийг өгч байсан нь анхаарал татдаг.  

Одоо АН-ын даргын сунгаанд:

  • О.Цогтгэрэл
  • Ж.Батсуурь
  • Д.Пүрэвдаваа
  • С.Эрдэнэболд
  • О.Амартүвшин нар үлдээд байна.

Өмнөх контентыг энд дарж уншина уу.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Дорлигжавын Цогтгэрэл болноо элбэгдорж, эрдэнэбилэгийн эрх мэдэл тогтоно

ЗОЧИН
ЗОЧИН

АН ДАРГЫН СУНГААГАА ЗОРИУД ИЙМ БАЙДАЛААР ЯВУУЛАХ НЬ ТОДОРХОЙ БАЙСАН. ХОЁР ЧАВГАНЦ УРАЛДАХАД НЭГ НЬ ТҮРҮҮЛЭХ НЬ МЭДЭЭЖ.

Зочин
Зочин

Ан тэр чигээрээ eрөнхийлөгчийн хүмүүсээр дүүрсэн юмуу даа. аль нь ч сонгогдсон eрөнхийлөгчийн кармааны нам хэвээр үлдэх юм байна

Muuj
Muuj

Oyungerel neree tatahgui gsn medegdel uuruu gargaj baihad tanaih teriigee ch sudlahgui shuud niitleh yum aa iim sitiin medeend itgeh hetsuu l bolj bn daa

Холбоотой мэдээ

Back to top button