Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

АН-ын даргын сунгаа: Анхны 16-гаас Ц.Оюунгэрэл, О.Цогтгэрэл, Ж.Батсуурь нарын 5-7 хүн л үлджээ

АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчид эцэслэн тодроход ойртсоор л байна. Анх 16 хүн бүртгүүлсэн ч тэдний дөрөв нь өөрсдөө нэрээ татсан талаар өчигдөр мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр гэхэд багадаа зургаан хүний нэр л торойж үлдсэн талаар эх сурвалжууд баталж байна.

Намын даргын сонгуулийг 1.2 тэрбум төгрөгийн зардлаар зохион байгуулна. Уг зардлыг нэр дэвшигчдээс тэнцүү дүнгээр татаас авах хэлбэрээр босгож байгаа. Энэ нь сонгуульд өрсөлдөхийн тулд намдаа өгч буй дэнчин биш боловч араасаа цөөнгүй сүүдэртэй талууд дагуулж буй. Хамгийн наад зах нь уг 100-аад сая төгрөгийн татаасыг 24 цагийн хугацаанд хандивын шугамаар цуглуулж чадаагүй нэр дэвшигчид бүртгэлээс хасагдаж байгаа юм. Ингэхээр яг цаанаа ар талтай, “зүтгүүр”-тэй хүмүүс л өрсөлдөж үлдэх нюанс харагдаж буй.

Татаасын 93.8 сая төгрөгийг өчигдрийн 17.00 цагаас өмнө АН-ын дотоод сонгуулийн хорооны дансанд тушаах ёстой байв. Ц.Оюунгэрэлийн хувьд хандиваа цуглуулж, татаасаа төлсөн тул тэр чөлөөтэй өрсөлдөх нь. Харин үлдэгсдээс хэн нь цааш явж, хэн нь нэрээ татсан талаар эх сурвалжууд дараах мэдээллийг өгч байна.

О.Цогтгэрэл:

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг татаасаа 24 цагийн дотор босгож тушаасан гэдгийг хоёр эх сурвалж батлав. Түүний хувьд АН-ын дарга болбол аль нэг нөлөө бүхий улс төрчийн халаасанд орохгүй, чиглүүлэг авахгүй, өөрийнхөөрөө гөжүүдэлж ажиллана гэж улс төрийн хүрээнийхэн харж буй. Тэр АН дотор хэний ч үгийг авдаггүй гэх. Харин УИХ-ын гишүүн Н.Алтанхуягтай ойр харилцаатай. Гэхдээ нэгэнт үнэт зүйлээ алдчихсан АН-ын даргад О.Цогтгэрэл сонгогдох магадлал тун бага.

Ж.Батсуурь:

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь дараагийн батаараа үлдсэн нэр дэвшигчээр нэрлэгдэж байна. Түүнтэй холбогдоход “Хөдөө орон нутгаас одоо л ирж явна. Сайн мэдэх зүйл алга” гэж ихээхэн тайван дуу хоолойны хэлэмж илэрхийлэв. Түүний хувьд энэ парламентад зарчимтай, тулхтай гэж болох АН-ын тун цөөхөн хэдэн гишүүний нэг гэж үнэлэгдэж буй. Харин Ерөнхийлөгчтэй маш ойр харилцаатай байгаа. Ж.Батсуурь Ерөнхийлөгчөөс зүтгүүлж буй гэдэг утгаараа муугүй өрсөлдөгч болж чадахаар.

Д.Пүрэвдаваа:

Яг баттай биш ч түүнийг үлдсэн гэх. Нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Пүрэвдаваа мөн Ерөнхийлөгчийн талаас орж ирж буй. Гэхдээ улс төрчийн зангараг муутай, НИТХ-ын нэг төлөөлөгч. Баяр бүрээр өөрийн зурагтай мэндчилгээ сошиалд цацахаа мартдаггүй түүний хувьд нам дотроо хүчтэй дэмжлэг авна гэж итгэхэд хэцүү. Гэхдээ бас ч гэж залуу хүний хувьд асуудлууд дээр голч дуугарчихдаг Ардчилсан намын нэг төлөөлөл гэдгийг мартаж болохгүй.

С.Эрдэнэболд:

Ардчилсан залуучуудын холбоог гурван жил удирдсан С.Эрдэнэболдыг үлдсэн талаар эх сурвалж мэдээллээ. Тэрбээр намын даргын сунгаанд лав дээрх Ж.Батсуурь, Д.Пүрэвдаваа нараас илүү идэвхийлэн оролцож, хэвлэлүүдэд ярилцлага өгсөөр яваа. С.Зориг агсны хөшөөний өмнө “С.Эрдэнэ, Ц.Туваан хоёр оо, та хоёрын аль нь ч манай намын дарга биш. Залуус бидэнд боломж олгооч” хэмээн хашгирч байсан нь саяхан. Ер хэвлэлд яриа өгч, олны өмнө үг хэлэхдээ ихэд цэгцтэй, зарчимч нэгэн мэт боловч эрх мэдэл, албан тушаалын төлөө сүнсээ худалдахад ч бэлэн гэгддэг, багтаамж талаасаа нэлээд сул дүр юм. Тэр сонгогдохгүй, сонгогдлоо ч АН-д өөрчлөлт авчирч чадахгүй.

М.Тулгат:

За, М.Тулгат үлдсэн эсэх дээр эх сурвалжууд тоймтой хариулт өгч чадахгүй байна. Харин түүнийг “З.Энхболдоос зүтгүүлж буй” гэж бичсэнд таагүйхэн хүлээж авчээ. УИХ-ын сонгуулиар өвдөг шороодоод “2 тэрбум төгрөг шал дэмий зарлаа” гэсэн утгаар пост бичиж байсан түүний хувьд дээрх эрмхүүдээс ялгаатай нь Ерөнхийлөгчөөс бус З.Энхболдын талаас орж ирж буй. Японд боловсрол эзэмшсэн маш цэгцтэй, АН-д хэрэгтэй боловсон хүчин мөн. Гэхдээ түүнийг “сугалж” үлдэх так тик яригдсан гэх мэдээлэл ч чих дэлсэв.

О.Амартүвшин:

Эцэст нь Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч, үргэлжийн хүрлэгэр О.Амартүвшин. Тэр бас үлдсэн эсэх нь тодорхойгүй. Өөрөөс нь тодруулахад ч нэлээд бөөрөнхий хариулт хэлээд өнгөрөв. Гэхдээ хувь хүний гэгээн итгэл үнэмшлийн тухайд тэр АН-ыг сэргээн босгох, зөв голдиролд нь оруулж улс төрд энэ үзэл санааны салхийг сэвэлзүүлэх хүсэл тээдэг гэж харагддаг. Энэ үүднээс тэр нэр дэвшээд үзвэл үзсэн шиг л үзэх дүр тул үлдсэн байх магадлал өндөр. Түүнийг Ерөнхийлөгчтэй гар барьж, сунгаанд оролцож буй талаар хэлэлцэгдсэн. Гэхдээ энэ алхам түүний хувьд эрсдэлтэй. Хэрэв унавал тэр Танхимын Ерөнхийлөгч ч үгүй, АН-ын дарга ч үгүй хоцрох юм.

Сүүлд нь Ц.Оюунгэрэлийн тухайд:

93.8 саяын татаасын талаар сошиалд анхлан мэдээлж, “Улс төр гэдэг ийм л хэцүү. Ийм богино хугацаанд тийм мөнгийг босгох нь байна шүү дээ” гэх утгаар мессеж шидэж эхэлсэн Ц.Оюунгэрэлд бол “Б” төлөвлөгөө бий. Олон нийтэд АН-ын даргын сунгаанд оролцож буй процессоо ил тайлагнан мэдээлж явах нь түүнийг хэрэв унавал ХҮН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд нь ивээс болж өгөх юм. Гэхдээ Ц.Оюунгэрэл хүчтэй өрсөлдөгчөөр зүй ёсоор нэрлэгдэж буй. Тийм ч учраас М.Тулгатын адил түүнийг унагах ажиллагаа явагдаж мэдэх тухай шуум ч бий. Ямартай ч ардчилагч эмэгтэйг намдаа, үзэл санаандаа үнэнч байна гэж ард түмэн итгэж байгаа.


Эх сурвалжуудын мэдээлэлд тулгуурлан дээрх эрхмүүдийг АН-ын даргын сунгаанд үлдсэн гэж үзэн, товч тайлбарууд өлгөлөө. Гуравдугаар сарын 12-ноос яг дотоод сонгуулийн сурталчилгаа эхэлж, хэн хэн өрсөлдөх нь тодорхой болно. Ерөнхий агуулгаар нь харвал АН-ын даргын сонгууль өөрөө ардчилалгүй, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө бушуу эрх ашгаар эвсэж товхинох гэсэн эрмэлзэл дээр тулгуурлан явагдах мэт.

Дахин давтаж хэлэхэд, Монголын ард түмэн энэ түүхэн намаа үзэл санааны хувьд нэгдэн нийлж, нэг намын засаглал тогтчих шахаад буй эл цаг үед “Ардчилал” гэж дуугардаг эх орончид гарч ирээсэй, хүчирхэгжээсэй л гэж хүлээж байгаа. Харин Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвших нь тэдэнд бол төдийлөн сонин биш юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-03-10 08:53

Дэмжинээ.

зочин
зочин
2021-03-10 09:08

Амартүвшин энэ намыг эвлүүлээд аваад явж чадна аа. УИХ-ын гишүүн хоёр нөхөр гишүүнээ л сайн хий. Их хурлын гишүүн гээд эрх ямба эдэлнэ гэвэл уучлаарай. Бүхэл бүтэн намыг төлөөлсөн дарга болох гэж байгаа бол ХҮН-ын Доржхандаас долоо дор. Амартүвшин тооцоотой суд�##�гаан дээр үндэслэж ярьж чаддаг болох хэрэгтэй шүү. Асуудлыг бодитоор харж үнэлж чаддаг. МАН ганц өрсөлдөж чадах хүн бол Амартүвшин.

зочин
зочин
2021-03-10 09:09

Амартүвшин энэ намыг эвлүүлээд аваад явж чадна аа. УИХ-ын гишүүн хоёр нөхөр гишүүнээ л сайн хий. Их хурлын гишүүн гээд эрх ямба эдэлнэ гэвэл уучлаарай. Бүхэл бүтэн намыг төлөөлсөн дарга болох гэж байгаа бол ХҮН-ын Доржхандаас долоо дор. Амартүвшин тооцоотой суд�##�гаан дээр үндэслэж ярьж чаддаг болох хэрэгтэй шүү. Асуудлыг бодитоор харж үнэлж чаддаг. МАН -тай ганц өрсөлдөж чадах хүн бол Амартүвшин.

Хөнжил
Хөнжил
2021-03-10 09:15

Намуудын хөнжлийг өшөө жижиглэх хэрэгтэй.

Зочин
Зочин
2021-03-10 09:26

За да, мөнгөний сонгууль юм. Мөнгө ихтэй, мөнчгөр багатай хүмүүс өрсөлдөнө.

Mm
Mm
2021-03-10 10:55

Tsogtgerel deer de

Зочин
Зочин
2021-03-10 11:12

Цогтгэрэл нь арай дээр. УИХ дээр гаргаж тавьж буй асуудлууд нь зөв зүйтэй зүйлс харагдаад байгаа. Нэр цэвэр хүн.

Уншигч
Уншигч
2021-03-10 11:47

Эрдэнэболдыг хэтрүүлсэн байна шүү, арайч тиим нуруугүй з�##�уу биш тэр улс төртэй төргүй амьдраад явчих боловсрол мэдлэгтэй.Ернь тэгээд 80 оны төлөөлөл гарч ирсэн нь ард түмэнд хэрэгтэй боловсрол муу завсрын үеийн 70 оныхон 60 ын өвөө нараас ялгарахгүй байх даа

Зочин
Зочин
2021-03-10 12:47

Цогтгэрэл Дорлтгжавын мөнгийг угаадаг хүүхэд, Амартүвшин, Пүрэвдаваа Женкогийн хүүхдүүд, Тулгат-З. Энхболд, Эрдэнэболд, Оюунгэрэл - Эби.

bat
bat
2021-03-10 16:54

ene erdnebold bol arai arai.

Zochin
Zochin
2021-03-10 18:29

Одоо АН-ыг удирдлага болоод сонгуулийн ялагд�##�аас гаргаж чадах улс төрч бол Ц.Оюунгэрэл,нэр цэвэр,гар цэвэр бусдын барицаанд ороогүй хүн.Тийм учираас АН-ын жирийн гишүүдээ сан�##� нэгтэйгээр энэ хүнийг дэмжихийг ури�##�ж бна.

халиун
халиун
2021-03-10 19:18

"дуу хоолойны хэлэмж илэрхийлэв" гэнэ үү. Энэ юу гэж бгаа юм. Гятадаас үгчилж орчуулв�##� ийм юм болдог юм болов уу. Луухаан сэтгүүлчтэй сайт юмуу.

bat
bat
2021-03-10 21:52

elii yumnuud uldehnee novsh yumaa

Зочин
Зочин
2021-03-11 08:18

Ямарч бсан тэр авгай хэрэггүй

Иргэн
Иргэн
2021-03-11 08:43

Энд нэр дэвшигчдээс ӨӨРИЙН БИЕ, СЭТГЭЛ, ЗОРИЛГОО ХАРЬД ХУДАЛДСАН ОЮУНГЭРЭЛЭЭС БУСАДААС СОНГОЛТ ХИЙХ ХЭРЭГТЭЙ...

Батжаа
Батжаа
2021-03-11 09:08

Цор ганц өрсөлдөх чадвартай нэр дэвшигч бол Ц.Оюунгэрэл. Бас С.Эрдэнэболд мөн, тэр арай л з�##�уу байна даа. Тэр Тулгат бас мөн. За, бусад нь бол зүгээр л муйхар гарууд. Нээрээ шүү, Ц.Оюунгэрэл л АН -ын гэрэл гэгээ мөн. Бушуухан МАН, АН хоёр барагца�##�сан тэнцвэртэй болоосой, энэ л чух�##� юм. Нэг нь хэт давамгайлах нь дэмий юмаа.

Зочин
Зочин
2021-03-11 10:51

Tsogtgerel edgeer dotroo havigui iluu bna

Зочин
Зочин
2021-03-11 14:15

Лу Гантөмөр хайран сайхан з�##�уу гарч ирээгүйм байх даа

АН гишүүн
АН гишүүн
2021-03-11 15:21

Тулгатыг З.энхболд зүтгүүлж буй гэж худлаа ярихаа болиоч. АН-ыг сэргээж чадах шударга боловсролтой з�##�уу. Юун тэр хорт зика

Зочин
Зочин
2021-03-11 16:06

Amartuwshin bol uuriin bodoltoi hiiwel hiichih hun gej bodjin. Oyungerel, Tulgat 2 ch bas muugui mundag uls turchid. Bus#an harin ystoi medehgui. Tsunh barigdchid, yurunhiilugchiig dahin songuulid ursulduuleh gsn huuheldeinuud bol zvger bolison n deer dee.

Зочин
Зочин
2021-03-11 17:10

АН БАЙХГҮЙ БОЛСОН ШИНЭЭР НАМАА БАЙГУУЛ!!

Холбоотой мэдээ

Back to top button