ЭДИЙН ЗАСАГ

“PCM”: “Rio Tinto” худал мэдээлсэн, далд уурхай хойшилсон нь геологийн тогтцоос болоогүй

“Turquoise Hill Resources” компанийн жижиг хувьцаа эзэмшигч “Pentwater Capital Management” сан өнгөрсөн долоо хоногт Рио Тинтод холбогдох мэдэгдэл гаргасан байна. Үүндээ Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт хойшилсон нь геологийн тогтцоос болоогүй, бусад дотоод шалтгаануудаас үүдэлтэй хэмээжээ.

Энэ агуулгаараа тус сан Рио Тинтог Нью-Йоркийн шүүхэд өгсөн байна. Шүүхийн нэхэмжлэлдээ “Rio Tinto” группт ажиллаж байсан 12 хүний гэрчийн мэдүүлгийг хавсаргасан байна.

Оюу толгойн далд уурхай 2020 онд ашиглалтад орох төлөвлөгөөтэй байсан. Гэвч Рио Тинтогийн зүгээс геологийн урьдчилж тооцоогүй нөхцөл байдал илэрлээ гэх шалтгаанаар уг огноо хойшилж, холбогдох зардал ч мөн өснө гэдэг мэдээллийг 2019 онд гаргасан байдаг.

Иймд уг нэмэгдэл санхүүжилтийг хэрхэн босгох зэрэг асуудал нь “Turquoise Hill Rescources” компанийн хувьцаа эзэмшигчдийн дунд маргаан дагуулсан юм. Уг асуудлаар Туркоиз, Рио Тинто талууд Арбитрын шүүхэд хандаад буй.

“Pentwater Capital Management” сангийн хувьд огноо хойшилсон шалтгааныг БНХАУ-аас чанаргүй ган авч ашигласан, төслийн менежмэнтээ буруу хийсэн, бусад худалдан авалтуудтай холбоотой гэж үзээд байгаа юм байна.

Оюу толгойн 66 хувийг "Turquoise Hill Resources”, үлдсэн хувийг манай Засгийн газар буюу "Эрдэнэс Оюу толгой” компани эзэмшдэг.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin

Оюутолгой буруу мэдээлэл гаргасан уу үгүй юу гэдгий мэдэх ёстой үүрэгтэй хүмүүсээ бид 3 хүн тавмад цалинг нь авахуулаад байгаа болохоор бүр хажуунаас нь мэдэх бололцоотой.
Эдгээр ТУЗ-ийн монгол хүмүүс л ажлаа хийгээд байр сууриа илэрхилйээд байвал бид зөв ойлголттой бас бусдад мэхлүүлэхгүй байх ёстой л юм даа .......?

Холбоотой мэдээ

Back to top button