ХУУЛИЙН ЗААЛТ: Ерөнхийлөгчид дэвшигчдийг V сарын 2-нд намаас нь тодруулж, 24-нөөс өмнө эцэслэн зарлана
Ардчилсан намын даргын хоёр тусдаа сонгууль явагдаж дууслаа. Хоёр талд хоёр дарга тодрох ч хэрхэн нэгдэх, цаашлаад 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх асуудал сөхөгдөж буй.
Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтыг зургадугаар сарын 9-ний өдөр байхаар УИХ-ын чуулган баталсан. Харин намууд хэдний дотор нэр дэвшигчээ тодруулах вэ. Тэр дундаа эвлэлдэж амжаагүй Ардчилсан намд учраа олох хэдий хэр хугацаа үлдсэн бэ.
Хуулийн заалтаар намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах ажлаа санал хураалтын өдрөөс 40 хоногийн өмнө эхлүүлж, гурав хоногийн дотор шийдвэрлэнэ. Харин тодруулахдаа нам дотор нууц санал хураалт явуулж, олонхын саналд үндэслэх ёстой. Энэ агуулга нь тус хуулийн 26.1, 27.1-р заалтуудад туссан.
Энэ дагуу бол:
- Намуудын нэр дэвшигчээ тодруулах үйл ажиллагаа дөрөвдүгээр сарын 30-нд эхэлж, тавдугаар сарын 2-нд дуусах
- Тавдугаар сарын 5-ны дотор нэр дэвшигчийн материалыг СЕХ-нд хүргүүлэх
- Тавдугаар сарын 6-8-ны хооронд СЕХ тухайн нэр дэвшигчийг бүртгэх эсэхийг хэлэлцэх
- Тавдугаар сарын 24-нөөс өмнө нэр дэвшигчдийг эцэслэн зарлах
- Уг өдрөөс эхлэн сонгуулийн сурталчилгаа 15 хоног явагдах процесс байгаа юм.
Өөрөөр хэлбэл намуудад Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулахад 37 хоногийн хугацаа байна.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ сонгууль гэж заваарсан юм болох байх оо одоо
Ядаж байхад энэ КОВИДЫНХ нь тоо үнэн үү итгэхэд бэрх тоо л гараад байна.
Өдөрт ажиллаж амжихгүй оройтохоор 23 цагаас явуулахгүй гээд хориж цагдаад харьж чадахгүй гудамжинд хоночих гээд Чингис шиг уур хүрээд л байна шүү.