СПОРТ
ЕХХ санхүүгийн цэвэр шударга байдлыг зөрчсөн 20 багийг шийтгэнэ

Өнгөрсөн улиралд санхүүгийн цэвэр шударга байдлыг зөрчсөн 20 багт шийтгэл ногдуулах асуудал Европын хөлбөмбөгийн холбоонд яригдаж байна. Эдгээр 20 багаас 10-ынх нь асуудал ирэх сард шийдвэрлэх түвшинд очих бөгөөд дотор нь “Барселона”, ПСЖ, “Ювентус”, “Интер”, “Арсенал” зэрэг томчууд багтаж байгаа аж.
Дээрх 10-аас ПСЖ, “Марсель” дутагдлаа хүлээн зөвшөөрч, сайн дураараа торгуулахаар болсон бол “Интер”, “Рома” багууд торгуулахаас гадна солилцоо наймааны хязгаарлалт тавиулахаар болсон. Харин “Барселона”, “Ювентус” энэ асуудлаар Европын хөлбөмбөгийн холбоотой хэлэлцээр явуулахаас татгалзсан тул илүү хүнд шийтгэл хүртэх магадлалтай байна.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.