“Аваргуудын лиг”-ийн сугалаа өнөөдөр болно

Европын хөлбөмбөгийн холбооны “Аваргуудын лиг”-ийн тэмцээний хэсгийн шатны сугалаа өнөөдөр Туркийн Станбул хотноо болно. Багуудыг найм, наймаар нь дөрвөн сагсанд хийсэн бөгөөд сугалах ажиллагаа Монголын цагаар 00.00 цагт эхэлнэ.
Багууд сагсанд хуваагдсан байдал:
Нэгдүгээр сагс: «Реал», «Айнтрахт», «Манчестер Сити», «Милан», «Бавари», «ПСЖ», «Порту», «Аякс».
Хоёрдугаар сагс: «Ливерпүүл», «Челси», «Барселона», «Ювентус», «Атлетико», «Севилья», «РБ Лейпциг», «Тоттенхэм».
Гуравдугаар сагс: «Борусси» Дортмунд, «Ред Булл Зальцбург», «Шахтер», «Интер», «Наполи», «Бенфика», «Спортинг», «Байер».
Дөрөвдүгээр сагс: «Марсель», «Брюгге», «Селтик», «Виктория» Пльзень, «Маккаби» Хайфа, «Рейнжерс», «Копенгаген», «Динамо» Загреб.
ЕХХ-ноос хоёр багаа оролцуулж байгаа улсын тоглолтуудыг мягмар, лхагвад салгаж явуулах зохицуулалт хийсэн байна. Дөрвөн баг оролцуулж байгаа бол мөн хоёр, хоёроор нь мягмар, лхагва гарагт тоглохоор болгожээ. Мөн хэсгийн шатанд нэг улсын багууд хоорондоо таарах боломжгүй юм.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.