Нийгмийн

Хөвсгөлийн сурагчид продакшн байгуулж, анхны жүжгээ тавилаа

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБС-ийн сурагчид хамтран “Crown” продакшн байгуулж, “Ид шидийн нислэг” анхны жүжгээ Хөгжимт драмын театрт тогложээ.

Жүжигчин хүүхдүүдийг аймгийн Утга зохиолын нэгдлийн зохиолчид, “Ид шидийн орон Хөвсгөл” төслийн залуус, аймгийн ГБХЗХГ-ын мэргэжилтнүүд хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар тайзны бүтээлийн мөн чанар, уран зохиолын боловсрол, хүүхдийн оролцоо, томчуудын хамтын ажиллагаа гэх мэт олон сэдвээр ярилцлага өрнүүлж, хүүхдүүдийн жүжгийг улсын тайзнаа тавих ажилдаа ханцуй шамдан яаравчлан орохоо тогтлоо.

Уг жүжиг нь хүүхдүүдийн үндсэн санаанд тулгуурласан, нутгийн онцлог, түүх соёл, ёс, зан заншлыг тусгасан бүтээл бөгөөд тэд өөрсдийн ертөнцдөө ид шидийг бүтээхээр зориг шулуудсан гэдгээ илэрхийлжээ.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button