Сурвалжилга, Нийтлэл

Хүдэр суманд баавгай айлын 120 литр савтай айргийг тэвэрч авч яваад уусан байжээ

Аравдугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд аав хүү хоёр баавгайд бариулан амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Үүнээс өмнө тус суманд баавгай орж ирэн айлын мал руу дайрах, амбаар гэрийг нь сүйтгэх тохиолдлууд их гарч байсан ч буу ашиглахыг зөвшөөрөөгүй. Харин дээрх харамсалтай үйл явдлын дараа Сэлэнгэ аймгийн Засаг дарга зайлшгүй тохиолдолд баавгайн эсрэг буу ашиглахыг зөвшөөрч, аймагтаа онц байдал зарласан тухайгаа мэдээлсэн.

Гэвч баавгайны аюул хэвээр л байна. Зөвхөн Ерөө суманд биш, ойролцоо орших Хүдэр суманд ч иргэд айдастай байгаа гэнэ. Учир нь тус суманд баавгай сумын төв рүү орж ирэх, айлын айраг цагаатай амбаарыг ухахаас авхуулаад хор хөнөөл ихтэй байна. Иргэдийг харуй бүрий болоход гэрээсээ гарахгүй байх, хаалга үүдийг нь самардах, тогших чимээ гарвал онгойлгож өгөхгүй байх зэрэг зөвлөгөө өгчээ. Хүний амь эрсдэхээс нааш анхаарахгүй орхиж, иргэдээ "өөрсдөө аргалаарай ”, "буудаж болохгүй ” гэсэн үгсээр торгоож явсаар Ерөө суманд ноцтой хэрэг гарлаа. Одоо үлдсэн иргэдээ хэрхэн хамгаалах талаар ямар нэгэн чиглэл алга, онц байдал зарласан нэртэй ч бүх юм бахь байдгаараа байгаа аж.

Тухайлбал, Хүдэр суманд иргэн Б-ийн гадаах амбаар руу баавгай дайрч хөргөгч зэрэг цахилгаан хэрэгслийг нь эвдэж, тахианы байрыг нь сүйтгэж, амбаарт байсан 120 кг савтай айргийг нь тэврэн 100 орчим метр газарт аваачаад хагалж, доторхийг нь уусан зэрэг сонин хачин мэдээллүүд ирэв.

Гэрэл зургийг: Хүдэр сумын иргэдийн фэйсбүүк хуудсаас авч ашиглав. Баавгай төвийн ойролцоо орж ирсэн яваа нь.

Энэ тухайд Сэлэнгэ аймгийн Хүдэр суман дахь Хан хэнтийн тусгай улсын хамгаалалттай газрын Ерөө хэсгийн байгаль орчны улсын байцаагч Г.Баяраагаас тодрууллаа.

НЭГ ШӨНӨ АЙЛЫН ЗУРГААН ЯМААГ ИДСЭН Ч ТОХИОЛДОЛ БИЙ, ГУРАВ ХОНОГИЙН ӨМНӨ СУМЫН ТӨВД ЯВЖ БАЙСАН

Тэрбээр "Баавгай айлын амбаар сав руу орж, айраг цагааг нь идсэн байдалтай л байна. Энэ зунжингаа л байгаль орчин хариуцсан бид үргээлэг хийж өнгөрөөлөө” гэсэн юм.
-Хэддүгээр сараас эхлээд баавгай бууж ирэх болсон юм бэ?
-Долоодугаар сараас сүүлээс л эхэлсэн дээ.
-Та бүхний ажигласнаар ганц нэг баавгай биш олон баавгай бууж ирж байх шиг байна уу? Эсвэл…
-Хэдхэн хоногийн өмнөх байдлаар манай суманд 21 тохиолдол бүртгэгдээд байна. Одоо Онцгой байдлын газар, цагдаагийн газраас суманд онц байдал зарлачихсан байгаа. Хүмүүс ирчихсэн, харин би гүний эргүүлтэй учраас түүнд нь оролцоогүй явах гээд байж байна.
-Дээрх 21 тохиолдолд хүний амь насанд халтай тохиолдол байв уу?
-Айлын мал руу их дайрч байгаа. Мөн цагаа, ногоо хадгалсан амбаар руу дайрч, сүйтгэнэ. Мөн 120 кг савтай айраг, цагааг нь хүртэл тэвэрч авч 100 гаруй метрийн зайд аваачиж байгаад хага татаад доторхыг нь уучихсан ч тохиолдол бий. Манай сумын цагдаа, байгаль орчны байцаагч, тусгай хамгаалалттай газрын хоёр байцаагч малчдадаа сануулга өгсөн байгаа. Орой үдшийн цагаар хамаагүй гарч явж болохгүй, гэрийн гадна баавгай ирвэл гарч болохгүй, юу ч болсон бай амиа л хамгаалах хамгийн чухал гэдгийг хэлээд байна. Мал хуй ч дүүрч. Нэг орой нэг айлаас ядаж л нэг ямаа, нэг хонь авна. Манай суманд нэг шөнө нэг айлаас бүр зургаан ямааг идсэн ч тохиолдол бий.
-Малчин айл нохойтой байгаад нэмэргүй юу?
-Нэмэргүй. Хуцаж, боргохоос өөр яаж ч чадахгүй. Бидний хувьд хаанаас хэзээ гарч ирэх нь мэдэгдэхгүй учир байнга хараад суух боломж муу.
-Сумын төв рүү бууж ирж байгаа юу?
-Гурав хоногийн өмнө сумын төв рүү баавгай орж ирснийг манай нэг иргэн баримтжуулж зургийг нь авсан байна лээ.
-Одоо онц байдал зарлачихсан тул зайлшгүй тохиолдолд буудахыг зөвшөөрсөн бичиг та бүхэнд хүрэв үү?
-Аймгийн Засаг дарга зурагтаар "Хүний амьнаас илүү араатан гэж юу байх билээ ” гэж ярьсан. Хоёр хүн амь насаа алдсанаас хойш аймгийн онц байдал хуралдсан шиг байна лээ. Бидэнд одоохондоо бичиг сачигаар ирсэн мэдээлэл алга. Би өөрөө хоёр хоног хөдөө явж байгаад ирсэн.

ЗӨВЛӨМЖ: ЗЭРЛЭГ АМЬТДААС ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАХ НЬ

  • Хотын ногоон бүсэд ганцаараа зорчихоос зайлсхийж бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр явуулахгүй байхыг анхааруулж байна. 
  • Араатан амьтад идэш тэжээлээ барьсан эсвэл шархадсан, хүнтэй гэнэт тулгарсан үедээ дайрах нь бий. Ийм нөхцөлд хашхирах, алгаа таших, төмөр эд харшуулах зэргээр чанга дуу чимээ гаргах, мод, чулуу шидэх, бөөнөөр зогсож олноор байгаагаа мэдэгдэх зэрэг арга хэмжээ авах хэрэгтэй.
  • Зэрлэг амьтны үр төлтэй таарвал тусламж үзүүлэх, зураг авах, бичлэг хийх гэж оролдолгүйгээр даруй холдон явахыг анхааруулж байна. Учир нь эх амьтан идэш тэжээл хайж явахдаа ч төлтэйгөө ямагт ойрхон байх бөгөөд тэднийгээ хамгаалахын тулд догшин авир гаргах нь олонтаа.
  • Хэрэв баавгай, чоно, шилүүс зэрэг махчин амьтантай таарвал зугтахгүйгээр арагш аажим ухрах, нүд рүү нь эгц харах, гараа өргөх, гадуур хувцсаа дэлгэн овор хэмжээтэй харагдуулахыг хичээх хэрэгтэй ба нуруугаа харуулахгүй байх нь зүйтэй. 
  • Нийслэлийн ногоон бүсэд бамбай хоншоорт /хортой/, рашааны /хоргүй/ могой элбэг тохиолдоно. Өндөр өвстэй газар аль болох явахгүй байх, урт түрийтэй гутал өмсөх зэргээр могойд хатгуулахаас сэргийлэх боломжтой. Хатгуулсан тохиолдолд гар хөлийг чиг барьж боох, их хэмжээний шингэн уулгах, хэвтээ байдлаар зөөж яаралтай эмнэлэгт хүргэх нь зүйтэй.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 8, 2019 09:41

Ene medee tcuurhal hyataduudiin yavuulga baihoo. Dondi savariin avah gesen sanaarhal mongoliin hamagl oodteigiin zoogood duusgalaa odoo bur baavgaig aluulj duusgahan

HARAA
HARAA
10 сар 8, 2019 15:10
Reply to  Зочин

Tenegteed bai chi...
Chinii eh etseg bolson tur zasgiin chin bgaa tsarai...

Зочин
Зочин
10 сар 8, 2019 14:10
Reply to  Зочин

тэгээл юм л болвол улс төржүүлээл, хужаа нартай холбодын эргүү орк шүү бас тэгжаагаад

Зочин
Зочин
10 сар 8, 2019 14:04
Reply to  Зочин

ээ бурханчам шиг тэнэг хүмүүс цөөхөн байгаасай

Зочин
Зочин
10 сар 8, 2019 10:29
Reply to  Зочин

хүний амь эрсдчихээд байхад битгий солиороод бай. хорхойтсон баавгайтай х�##�з тулгачих юмсан. амьдаараа зулга�##�гаж байх үедээ юу гэж орилох болдоо

Зочин
Зочин
10 сар 8, 2019 11:55

Байг�##�ьтайгаа хамаагүй харьцсаны гай нь гарч байна даа. Энэ улам даамжирч байг�##�ь эх энэ байтугайгаар хариугаа авна даа.

Зочин
Зочин
10 сар 8, 2019 13:03

Баавгай буудах зөвшөөрөл авах гээд худлаа мэдээлэл цацаад байгаа юм бишүү? Дайны хажуугаар дажин гэу

Зочин
Зочин
10 сар 8, 2019 14:35

Huns hooliig n tsulmuud bhaar ulssun amitan argaguishdee. Odoo samar jims tuuj zatahiig horigloh heregtei.

Зочин
Зочин
10 сар 9, 2019 23:09
Reply to  Зочин

зүйтэй. байг�##�ь длэхийгээ юу ч үгүй цөлмөж ан амьтад идэж уух юмгүй, байх суух газаргүй болгосон хүн чөтгөр

NARAA
NARAA
10 сар 8, 2019 15:12

Hotod bval ugaartaj uhchih geed huduu garuul baavgaid bariulchih ged ...Ene ulsad chin amidarch boloh nuu ugui yu..

Бүсгүй
Бүсгүй
10 сар 8, 2019 22:13
Reply to  NARAA

Харин тийм ээ.

hshsh
hshsh
10 сар 8, 2019 16:50

hutsaad bgaa g###gnuud ve

Баавгай
Баавгай
10 сар 9, 2019 05:05

Өлсгөлөн баавгай хүмүүсийн шун�##� хоёр байг�##�д аюултай болж байна даа бүх баавгайгаа устгаад байх уу уха�##�аг арга хэрэглээч дээ . ард түмэн !

Zochin
Zochin
10 сар 9, 2019 17:21

Saviig haglaj dotorhi airagiig uusan gej bicheed bhiin saviig ni halgalchihaar airag ni asrgaraad uuj bhgui bizde oilgohgui ymaa

zochin
zochin
10 сар 9, 2019 20:59

ideh hoolgui argaa baraad bvh amitan l uulnaas buuj ene tervvgeer yvj bnshde buga guruusiig ni nuhchina baavgai yahav zerleg hvchtei amitan hoino yaltai bile

Булган
Булган
10 сар 9, 2019 22:14

Хуцдаг юм хүдэрт ямср юмных нь тийм их айраг байдаг юм. Тэнд уух зорилгоор авч очвол үстээд л 20л олдвол дээдийн заяа. Зохиомол юм бичихээ боль. Баавгсй жасхан өдөө л биз

Баавгай
Баавгай
10 сар 10, 2019 10:11

Сэлэнгэ Хүдэрт Өдийд 10 сар гарчисан байхад Хангайд Гүү барьчихсан Айраг хийж суудаг 120 литр .Баавгай ц�##�гиулахгүй тэврээд явчихдаг. Цэнхэр сав ч авч явахад амаргүй дээ.Урд 2 савраараа айраг тэврээд хойд 2 дээрээ явчихдаг л юм байж дээ

манай
манай
10 сар 11, 2019 10:28

манай хамаатнууд ерѳѳд байдаг тэд хэлэхдээ баавгай нтр гүйгээд байсан юм �##�га л бна соши�##�аар хотынхноос л сонсож бна хэдэн орос анчид дагуулж явдаг нутгийн анчдын хийж байгаа ажил байхаадаа зарим нэг байг�##�ь хамга�##�агч нутгийн удирдлагууд ч холбоотой бх гэж бн�##�ээ суугуул иргэд нь ч сенсацилаагүй бхад хэдэн нѳхдүүд сэвж хаячаад баавгай агнуулах арга юм бишүү ай?

Chuka
Chuka
10 сар 13, 2019 12:58

Jims samaraa hamaagyi tyyged hytadruu yavuulad bai hool hynsgyi bolson amitad yhehiin ayul pirhon bna sewed ulsad modond urgaj bga jimsee hyrtel tyydeggyi yum bna lee shuvuud idne geed idmeer baival delgyyrees av gedeg gesen

LesOrdiff
LesOrdiff
1 сар 19, 2020 15:39

Cialis 5 Mg Erezione [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url] Comprar Propecia En Espana Amoxicillin Dizziness Online Meds

MatFuse
MatFuse
1 сар 29, 2020 21:22

Zithromax Cvs [url=http://viacialisns.com]Cialis[/url] Propecia Achat cialis Cialis Samples Free

LesOrdiff
LesOrdiff
2 сар 4, 2020 02:48

Silagra Australia http://buyciaonlinex.com/# - Buy Cialis Comprar Cialis Generico 20 Mg Cialis Cheap Sex Enhancements In Cape Town

Холбоотой мэдээ

Back to top button