Танилц: Орон нутгийн ИТХ-ын нөхөн сонгууль болох аймаг, сумд
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгууль 2025 оны зургаадугаар сарын 22-ны өдөр болно.
Одоогоор хоёр аймгийн ИТД-д тус бүх нэг мандат, 17 аймгийн 55 сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 65 мандатад нөхөн сонгууль явуулахаар тухайн аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр гаржээ.
Ингээд нөхөн сонгууль явуулах аймгууд болон мандатын мэдээллийг хүргэе:
- Баянхонгор аймгийн ИТХ-д 35 төлөөлөгч өрсөлдөнө. Мандатын тоо нэг.
- Дархан-Уул аймгийн ИТХ-д 41 төлөөлөгч өрсөлдөнө. Мандатын тоо нэг.
Харин сумдын ИТХ-ын сонгуулийн хувьд:
- Баян-Өлгийн аймгийн Ногоон нуур сумаас 25 төлөөлөгч өрсдөлдөнө. Мандатын тоо нэг,
- Булган аймгийн Баян-Агт, Бугант, Бүрэгхангай, Гурван Булаг, Дашинчилэн, Орхон, Рашаант, Сайхан, Хишиг-өндөр, Хутаг-Өндөр зэрэг 10 сумаас тус бүр 21 төлөөлөгч өрсөлдөнө. Мандатын тоо 11,
- Говь-Алтай аймгийн Бугат, Эрдэнэ сумаас тус бүр 21 төлөөлөгч өрсөлдөнө. Мандатын тоо хоёр,
- Говьсүмбэр аймгийн Шивээговь сумаас 21 төлөөлөгч өрсөлдөнө. Мандатын тоо нэг,
- Дорноговь аймгийн Айраг сумаас 21 Дэлгэрэх сумаас 15, Сайхандулаан сумаас 15 төлөөлөгч өрсөлдөнө. Мандатын тоо дөрөв,
- Дархан-Уул аймгийн Шарын голоос 25 төлөөлөгч өрсөлдөнө. Мандатын тоо хоёр,
- Дорнод аймгийн Баяндун сумаас 21, Хөлөнбуйр сумаас 15 төлөөлөгч өрсөлдөнө. Мандатын тоо хоёр,
- Дундговь аймгийн Адаацаг, Сайхан-Овоо, Өлзийт сумдаас тус бүр 21 төлөөлөгч өрсөлдөнө. Мандатын тоо гурав,
- Орхон аймгийн Баян-Өндөр сумаас 29 төлөөлөгч өрсөлдөнө. Мандатын тоо нэг,
- Өвөрхангай аймгийн Нарийнтал сумаас 21 төлөөлөлч өрсөлдөнө. Мандатын тоо нэг,
- Сүхбаатар аймгийн Халзан сумаас 15 төлөөлөгч өрсөлдөнө. Мандатын тоо нэг,
- Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаас 21, Баруунбүрэн сумаас 21, Жавхлант сумаас 21, Орхонтуул сумаас 21, Сайхан сумаас 29, Сүхбаатар сумаас 29, Шаамар сумаас 21 төлөөлөгч өрсөлдөнө. Нийт мандатын тоо 12,
- Төв аймгийн Аргалант сумаас 15, Батсүмбэр сумаас 25, Жаргалант сумаас 25, Заамар сумаас 25, Лүн сумаас -1, Мөнгөнморьт сумаас 21, Өндөрширээт сумаас 15, Сэргэлэн сумаас 21, Угтаалцайдам сумаас 21, Эрдэнэсант сумаас 21 төлөөлөгч өрсөлдөнө. Нийт мандатын тоо 12,
- Увс аймгийн Баруунтуруун сумаас 21 төлөөлөгч өрсдөлдөнө. Мандатын тоо нэг,
- Ховд аймгийн Дарви, Манхан, Мянгад сумаас тус бүр 21 төлөөлөгч өрсөлдөнө. Мандатын тоо гурав,
- Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумаас 25, Ханх сумаас 21, Цагаан-Үүр сумаас 21 төлөөлөгч өрсөлдөнө. Мандатын тоо гурав,
- Хэнтий аймгийн Батноров сумаас 25, Батширээт сумаас 21, Бор-Өндөр сумаас 29, Дархан сумаас 21, Дэлгэрхаан сумаас 21, Норовлин сумаас 21 төлөөлөгч өрсөлдөнө. Нийт мандатын тоо зургаа байна.
Хуульд зааснаар иргэдийн төлөөлөгч нас барсан, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан, шүүхийн шийдвэр гарсан, тухайн орон нутгаас шилжсэн, төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасан үндэслэлээр төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэр хүчингүй болсон зэрэг үндэслэлээр Хурлын Төлөөлөгчийн орон гарсан суудлыг нөхөх зорилгоор нөхөн сонгууль зохион байгуулдаг.
Д.ЖАРГАЛМАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.